• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Трамп Их Британид хүрэлцэн иржээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-17
Ангилал: Дэлхий
Д.Трамп Их Британид хүрэлцэн иржээ

 Их Британийн Хаан III Чарльз, Ерөнхий сайд Кир Стармер нарын урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаргийн орой тус улсад хүрэлцэн иржээ.

К.Стармерын ажлын албанаас мэдээлснээр, энэхүү айлчлал нь “Их Британи, АНУ-ын харилцаа бол 250 жилийн түүхтэй дэлхийн хамгийн бат бөх харилцаа” гэдгийг харуулах ажээ.

Эрчим хүч, технологийн салбарт 10 тэрбум ам.доллароос /8.5 тэрбум евро/ дээш үнийн дүн бүхий гэрээ хэлэлцээрүүдийн талаар зарлана гэж АНУ-ын өндөр албан тушаалтнууд даваа гарагт мэдэгджээ. Хоёр улс цөмийн эрчим хүчийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.

Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч гэргий Меланиагийн хамт Виндзорын шилтгээнд болох ёслолд оролцоно. Хаан Чарльз, хатан Камилла, хунтайж Уильям, гүнж Кэтрин нар эдлэн газраар тэднийг сүйх тэрэгний цуваагаар дагалдан явна. Мөн төрийн цайллага, цэргийн нисэх онгоцны үзүүлэх нислэг, ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ.

К.Стармер пүрэв гарагт Д.Трампыг Английн өмнөд хэсэг дэх Чекерс өргөөнд хүлээн авч уулзана. Хоёр удирдагч Их Британиас АНУ-д нийлүүлэх гангийн татварын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Тавдугаар сард Лондон, Вашингтоны төлөөлөгчид АНУ-д нийлүүлэх авто машин зэргийн татварыг бууруулах худалдааны хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрсэн боловч 25 хувийн татвар ногдуулах гангийн талаар эцсийн шийдэлд хүрч чадаагүй юм.

“Би мөн тэнд худалдааны асуудлыг хэлэлцэнэ. Тэд худалдааны хэлэлцээрийг арай илүү боловсронгуй болгох боломжтой эсэхийг мэдэхийг хүсэж байгаа” гэж Д.Трамп “Air Force One” онгоцоор хөөрөхөөсөө өмнө сэтгүүлчдэд хэлжээ. Мөн бид гэрээ хийсэн, энэ бол маш том гэрээ, би тэдэнд туслах болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

К.Стармер мөн ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахад Д.Трампыг ятгаж магадгүй байна. Д.Трампыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дагалдан яваа бөгөөд тэрбээр Их Британийн шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Иветт Купертэй хэлэлцээ хийнэ.

Энэ оны хоёрдугаар сард К.Стармер Цагаан ордонд зочлох үеэрээ хааны хувийн захидлыг түүнд дамжуулсан билээ. Д.Трамп захидлыг телевизийн камерт бахархалтайгаар үзүүлж байлаа. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Их Британид хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийх хүндэтгэл хүлээсэн анхны тохиолдол болсон юм. К.Стармерын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, энэ удаагийн төрийн айлчлалыг “дэлхийн тогтвортой байдал, аюулгүй байдлын хувьд чухал цаг үед тохиож буй түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлжээ.

Д.Трамп Их Британийг зорихын өмнө сэтгүүлчдэд хандаж үг хэлэхдээ, Их Британи болон өөрийн “найз” хаан Чарльзтай “маш сайн” харилцаатай гэдгээ дурдсан байна.

“Хэн нэгэн хүнд хоёр удаагаа ийм хүндэтгэл үзүүлсэн анхны тохиолдол энэ болж байна. Тиймээс энэ бол маш том нэр төрийн хэрэг юм” гэж Д.Трамп хэлжээ. Тэрбээр 2019 онд эхний бүрэн эрхийн хугацааныхаа үеэр Их Британид төрийн айлчлал хийж, талийгаач хатан хаан II Элизабеттэй уулзаж байсан юм.

Previous Post

Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байна

Next Post

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Next Post
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.