• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-29
Ангилал: Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.08.29) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Алмас Сейтанкыновд БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр, түүх соёл, өв уламжлалын хэлхээ холбоотой БНКУ нь манай улсын Төв Ази дахь чухал түнш бөгөөд бүх салбарт идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн гэдгийг тэмдэглэв. БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа шат ахин “Стратегийн түншлэл”-ийн  түвшинд хүрсэн  бөгөөд Казахстан Улс нь Монгол Улсын хувьд Төв Ази дахь “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай анхны орон болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 7 дугаар сард Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ БНКУ-ын Парламентын Мажилисын танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийж, харилцан санал солилцсон нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов.

Элчин сайд Алмас Сейтакынов, Монгол Улс нь БНКУ-ын хувьд Ази дахь хамгийн итгэлт түнш гэдгийг тодотгов. Тэрбээр, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр талын тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход анхаарч, хоёр орны харилцааны бат бөх гүүрийг бэхжүүлэхэд хичээн ажиллахаа илэрхийлэв. Талууд хөдөө аж ахуй, зам тээвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, цахим технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

НОСК ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

Next Post

2025 оны 08-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2025 оны 08-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.