• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өнөр хороолол, Баянхошуунд цогц гудамж зам барих Дэлхийн банктай хамтарсан төсөл 15 хувьтай үргэлжилж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-29
Ангилал: Нийгэм
Өнөр хороолол, Баянхошуунд цогц гудамж зам барих Дэлхийн банктай хамтарсан төсөл 15 хувьтай үргэлжилж байна

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж байна. Нийт ажлын явц 15 хувьтай үргэлжилж байна. Эдгээр төслөөр явган зам, унадаг дугуйн зам, авто зам, ногоон байгууламж, ус ихээр тогтдог хэсэгт ус зайлуулах шугам сүлжээг иж бүрнээр нь барина. Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч гээд бүх нэмэлт тоноглолыг ч хийж гүйцэтгэнэ. 2026 оны аравдугаар сард нийт ажлыг дуусгах төлөвлөгөөтэй. Энэ хүрээнд 1 дүгээр хорооллын арын зам буюу Өнөр хороолол орчимд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Авто зам, явган зам, борооны ус зайлуулах байгууламж, ногоон байгууламжийг цогцоор шийдсэн гудамж замын төсөл Улаанбаатарт анх удаа хэрэгжиж байна. Өнөр хороолол, Баянхошуунд нийт ажлын гүйцэтгэл 15 хувьтай байна. Цаашид нийт 5 байршилд уг цогц гудамж замыг барина. Төслийн зураг төсөл боловсруулах зэрэг ажил 2022 оноос эхлэн хэрэгжиж буй” гэлээ.

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зохицуулагч Х.Булгаа “Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг барина. Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх уг авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Төслийн бас нэг онцлог нь байрны гаднах орцноосоо эхлээд л явган зам үргэлжилнэ” гэв.

Төслийг гүйцэтгэгч “Макс Рөүд” ХХК-ийн захирал Ц.Балдангомбо “Өнөр хорооллын цогц гудамж замын төслийн ажил 15.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн зургаадугаар сард ажил эхэлсэн боловч бэлтгэл ажил, зураг төслийн өөрчлөлтүүд орсон нь ажлын явцад нөлөөлсөн. Баянхошуунд ч гэсэн хөрс солих ажлуудыг нэмэлтээр хийх хэрэгтэй болсон. Хотын шугам сүлжээтэй уялдуулж ажлаа төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Энэ жил нийт төслийн 50 хувийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй” гэлээ.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлыг удаан гүйцэтгэж байна, хичээл сургууль ороход аюулгүй байдлаа хангаж яаравчлан ажлыг гүйцэтгэж, энэ жилийн 50 хувийн төлөвлөлттэй хүрэхийг даалгалаа.

Цогц гудамж замын замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, бүх хүнд ээлтэй байхаар боловсруулсан билээ.

Previous Post

Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ

Next Post

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ

Next Post
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.