• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-14
Ангилал: Нийгэм
Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 04-өөс 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.010 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1.362 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 783 хэрэг шинээр нээж, 231 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Авлигын 5, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 47, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2,  Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 63, Хүний амьд явах эрхийн эсрэг 5,  Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 100, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 гэмт хэрэг тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөт бодисын тухай’ конвенцын II жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Д.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– НҮБ-ын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөт бодисын тухай’ конвенцын II  жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Д.С, А.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– ‘М’ ХХК-ийн удирдах албан тушаалтнаар Ц.Б нь ажиллаж байхдаа тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй атлаа бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90,845,000 (ерэн сая, найман зуун дөчин таван мянга) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 (татвар төлөхөөс зайлсхийх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– У.Б нь Н.Н, М.О нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн иргэн Ц.Б-гийн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэн нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, улмаар хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр түүнийг тээвэрлэн, хууль бусаар хорьсон, мөн хохирогчийн биед нь онц харгис хэрцгийгээр халдан зодож, хүч хэрэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 (хүн хулгайлах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 (хүнийг хүчээр алга болгох), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 (бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 (дээрэмдэх),  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 (мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Previous Post

Орос Украйны дайн Трамп, Путин нарын уулзалтын дараа зогсох уу?

Next Post

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

Next Post
Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.