• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-12
Ангилал: Тод мэдээ
Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна

Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль тогтоомжийг нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилтэй уялдуулж шинэчлэн сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүссэн.

Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд 2025 оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна.

Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд төвлөрүүлэх нарийвчилсан зохицуулалт байгаа ч зээлдэгчийн зээлийн мэдээллийг ашиглах, зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх, онооны аргачлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтгүй байсан.

Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэл үнэн зөв байж, зээлийн үнэлгээ, зэрэглэл тогтооход шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, цаг үеийн мэдээллээр баяжигдаж, үүнд суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг хэрэглэж, зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллийг зөв ашиглах, бодит байдалд нийцсэн, нэгдсэн онооны аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох нь чухал юм.

Иймд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох, мөн зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах, энэ хуульд зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан.

Хууль батлагдсанаар иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, өөрийн зээлийн оноогоо мэддэг, түүнийгээ сайжруулахын тулд хугацаандаа төлбөрөө төлдөг соёл төлөвшиж, бизнесийн болон санхүүгийн сайн төлөвлөлттэй болж, сахилга хариуцлага дээшлэх, түүнчлэн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл орсон бол тухай бүр залруулах, бусад эрсдэлтэй үйлдлээс сэргийлэх боломжтой болж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн талбайн болон гаднах орчны хог хаягдлыг цэвэрлэлээ

Next Post

‘Алдартнуудын мялаалга’ наадамд 128 бөх барилдана

Next Post
‘Алдартнуудын мялаалга’ наадамд 128 бөх барилдана

'Алдартнуудын мялаалга' наадамд 128 бөх барилдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.