• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Унаач хүүхэд АЛБАН БУС СУНГААНЫ ҮЕЭР гараа хөлдөөжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-11
Ангилал: Нийгэм, Хууль
Унаач хүүхэд АЛБАН БУС СУНГААНЫ ҮЕЭР гараа хөлдөөжээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн тоот тушаалаар, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.

Гэтэл хоёрдугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт дааганы уралдаан зохион байгуулж, улмаар есөн настай хүү гараа хөлдөөсөн тухай мэдээлэл цахим орчинд тархаж эхэлсэн юм. Дээрх мэдээллийг иргэн С.А анхлан олон нийтэд түгээсэн бөгөөд тэрбээр Сэлэнгэ аймгийн харьяат, зургаан настай хүү дааганы уралдаанд оролцохдоо хоёр гараа хөлдөөсөн хэмээсэн байв.

Дээрх мэдээллийг тодруулахаар Хэнтий аймгийн Биндэр сумын засаг дарга С.Эрхэмбаяртайхолбогдоход “Цахим орчинд тархаж байгаа мэдээлэл нь ор үндэсгүй зүйл юм. Засгийн газрын тушаал гарсантай холбогдуулан хурдан морины уралдаан, сунгаа үсэргээ зохион байгуулахыг хориглосон байгаа. Манай нутагт хурдан морины уралдаан зохион байгуулсан зүйл байхгүй. Мэдээллийг анх гаргасан гэх хүмүүстэй бид холбоо барьсан. Энэ талаарх мэдээллийг бид удахгүй албан ёсоор өгнө” гэлээ.

Харин орон нутгийн эх сурвалж тус суманд албан ёсны зохион байгуулалттай хурдан морины уралдаан болоогүй ч хаврын морин уралдаанд бэлтгэх сунгаа болсон гэдгийг хэлэв. Энэ үеэр унаач хүү гараа хөлдөөж, Хэнтий аймгийн Биндэр сумын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан бөгөөд асран хамгаалагчтайгаа Сэлэнгэ аймгийг зорьсон  гэх мэдээллийг өглөө. 

Өвөл, хавар хурдан морины уралдаан зохиох нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлж, хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрт шилжээд байгаа билээ.

Өнгөрөгч 2018 онд улсын хэмжээнд хурдан морины 491 уралдаан болж, 11.000 гаруй хүүхэд оролцсон ба 661 хүүхэд мориноос унаж, 98 хүүхэд бэртэж гэмтсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд хоёр, амь насаа алдсан тохиолдол нэг гарсан бол 2019 он гарсаар нэг хүүхэд сунгааны үеэр моринд дайруулж, амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. 

Монгол Улсад 560 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 80 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой заалт тусгагдсан байдаг аж. Гэвч энэ бүхэн хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг хангалттай бүрдүүлж чадахгүй байгаа нь морины уралдааны үеэр гэмтэж бэртсэн, амь насаа алдсан хүүхдүүдийн тооноос харагддаг. Олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хүүхдийг эрх зүйн бие даасан субьект мөн хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрсөн хэдий ч албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэрэгжүүлж чадахгүй байгаа асуудал олон жил яригдаж байгааг хаа хаанаа тунгаах цаг болжээ.

Previous Post

ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт үйлдвэр болон ЖДҮХС-гийн материалтай танилцаж эхэлжээ

Next Post

Цагаан сараар томуугийн дэгдэлт ихэсчээ

Next Post
Цагаан сараар томуугийн дэгдэлт ихэсчээ

Цагаан сараар томуугийн дэгдэлт ихэсчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.