• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгын 198 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-02
Ангилал: Нийгэм
Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгын 198 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана

Нийслэлийн алдагдсан болон ашиглалт муутай өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгын нэгдүгээр давхрын 198 ам метр талбайг өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авч, нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг энэ сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд хүлээн авч байна.

Дуудлага худалдааны талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Тус объектыг “Тэмүүжин групп” ХХК ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого олдог байсан хэдий ч зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлсэн. Ийнхүү өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авч, 28-30 түрээс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулан, 20 сая төгрөгийн орлогыг нийслэлд шууд төвлөрүүлж байна. Тус барилга нь 1981 онд үйлчилгээний зориулалтаар баригдаж, ашиглалтад орсон. Цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай, төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Уг объектын дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 769,377,475.50 төгрөг байхаар тогтоосон” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

2025 оны 08-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-15
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-15
“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

2026-09-15
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

2026-09-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээнэ

2026-09-15
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-15
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

2026-09-15
У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

2026-09-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.