• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-30
Ангилал: Тод мэдээ, Улс төр
2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газар хуралдаж дараах асуудлаар мэдээлэл хүргэлээ.

  • Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан ‘Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал’-ыг хэрэгжүүлэх хүрээнд ‘Монгол-Хятадын Экспо’ арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгууллаа. ‘Монгол-Хятадын Экспо’ тав дахь удаагийн арга хэмжээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод ирэх сарын 25-30-нд болно.
  • ‘Эрчист Монгол’ ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэх зорилгоор засаглалыг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 100 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний компаниудын ТУЗ-ийг цөөлж, зардлыг бууруулах, үр ашиггүй зардлыг хэмнэх зорилгоор тус төлөвлөгөөг боловсруулжээ.
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шинээр байгуулах хэлэлцээрийн төслийг боловсруулж, танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ‘Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай’ Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
  • Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын ‘Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээр’-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно. Тус хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Previous Post

УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дахь улирлын тоглолтын тасалбар 2025.08.01-нээс онлайнаар худалдаална

Next Post

Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Next Post
Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

2026-01-27
Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

2026-01-27
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

2026-01-27
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-27
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-27
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

2026-01-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

2026-01-26
Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

2026-01-26
хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны талаар санал солилцов

хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны талаар санал солилцов

2026-01-26
аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа

аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа

2026-01-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.