• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дахь улирлын тоглолтын тасалбар 2025.08.01-нээс онлайнаар худалдаална

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-30
Ангилал: Урлаг
УДБЭТ-ын  уран бүтээлийн 63 дахь улирлын тоглолтын тасалбар 2025.08.01-нээс онлайнаар худалдаална
  УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дахь улирлын хөтөлбөр зарлагдаж, тасалбарын борлуулалт 2025 оны 08 дугаар сарын 01-нээс эхэлж байна. Тоглолтын улирлын нээлт жил бүрийн 10 дугаар сард болдог уламжлалтай ч энэ удаагийн 63 дахь улирлыг 2025 оны 09 дүгээр сарын 27, 28-нд УДБЭТ-ын хөгжмийн уран бүтээлчдийн ‘Orchestra Night-III’ тоглолтоор нээх гэж байна.
Түүнчлэн Дуурийн нээлтээ Монголын түүхэн дуурь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц. Нацагдоржийн цомнол ‘Гүн Гэрийн гүнж’ дууриар, Балетын нээлтээ 10 дугаар сарын 10,11,12-ны өдөр П.И.Чайковскийн ‘Хунт нуур’ балетаар тус тус хийхээр төлөвлөөд байна. Улирлын нээлтийн ‘Orchestra Night-III’ тоглолтын 09 дүгээр сарын 27-ны тоглолтод УДБЭТ-ын хөгжимчид дангаар Францын хөгжмийн бүтээлүүдийг эгшиглүүлэх бол 28-ны өдрийн тоглолтод Итали улсаас уригдан ирж буй уран бүтээлчид болох хийлч, төгөлдөр хуурч нар хамтран Монгол, Италийн хөгжмийн бүтээлүүдээс тоглоно.
Тоглолтын 63 дахь улирлын туршид тайзнаа 5-н дуурь тоглогдох ба Монголын хөгжмийн урлагт, тэр дундаа дуурийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Ц.Нацагдоржийн 75 насны ойг тохиолдуулан улирлын нээлтэд түүний ‘Гүн Гэрийн гүнж’ дуурийг сонгон үзэгчдэдээ толилуулж буй. Мөн тоглолтын улирлын хугацаанд үндэсний хоёр дуурь тоглохоор бэлтгэж байгаагийн нэг нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын ‘Чингис хаан’ дуурь юм.
Уран бүтээлийн 63 дахь улирлын үеэр гадны нэр хүнд бүхий уран бүтээлчидтэй хамтран Монголын үзэгчдэд зориулан УДБЭТ-ын тайзнаа тоглолтууд зохион байгуулна. Тэдгээрийн нэг нь 2025 оны 09 дүгээр сарын 19-нд тоглогдох Хиблы Герзмавын олон улсын дуурь дуулаач ба концертмэйстрүүдийн уралдааны шагналт байруудын дуучдын Гала концерт юм. Тус концертод Монгол, ОХУ, Армен, Казахстан зэрэг орны 7 дуучин, нэг удирдаач ДБЭТ-ын оркестр найрал хөгжимтэй хамтран Оросын хөгжмийн зохиолчдын ари, романс, дэлхийн сонгодог бүтээлээс тоглоно. УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дахь улирлын нэг онцлог нь П.И.Чайковскийн ‘Хунт нуур’ бүжгэн жүжгийг Монголын тайзнаа тавьсны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улирлын хугацаанд “Хунт нуур” балет мөн П.И. Чайковскийн ‘Цөмөөхэй’, А.Аданы ‘Жизель’ балетыг тус тус тоглоно. УДБЭТ нь 63 дахь улирлын эхний 4 сарын тоглолтоо анх удаа 2025 оны 08-р сарын 01-ны өдрөөс эхлэн нээж, үзэгчдэдээ хөнгөлөлттэй тасалбарын багцыг урьдчилан худалдан авах боломжийг нээж байна.
Театрын 9,10,11,12 дугаар сарын тоглолтууд 2025 оны 08-р сарын 01-ны өдрөөс эхлэн www.Ticket.mn, Театрын кассаар зарагдаж эхлэх юм. Хэрэв та бүхэн 08 дугаар сардаа багтаан тоглолтуудаа сонгон худалдан авалт хийвэл, хөнгөлөлттэй үнээр авах боломжийг өгч байгаагаа дуулгахад таатай байна гэж хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээллээ.
Previous Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ Цүнамигаас урьдчилан сэргийлэх тухай

Next Post

2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

Next Post
2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.