• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аргентинд нацистуудтай холбоотой их хэмжээний баримт материал олджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-05-14
Ангилал: Дэлхий, Улс төр
Аргентинд нацистуудтай холбоотой их хэмжээний баримт материал олджээ

Дэлхийн II дайны үед Аргентины эрх баригчдын хураан авсан нацистуудтай холбоотой олон арван хайрцаг баримт материал Дээд шүүхийн хонгилоос саяхан дахин олдсон байна.

Нийт 83 хайрцаг материалыг Токио хот дахь Германы Элчин сайдын яамнаас 1941 оны зургаадугаар сард Японы Нан-а-Марү хөлөг онгоцоор Аргентин руу илгээсэн гэж шүүхийн ажилтнуудын мэдээлэлд дурдсан байна.

Тухайн үед усан онгоцоор тээвэрлэсэн их хэмжээний баримт бичгүүд нь дайнд төвийг сахих Аргентины байр суурьд нөлөөлж болзошгүй гэж болгоомжилж байсан эрх баригчдын анхаарлыг татаж байжээ. Германы дипломат төлөөлөгчдийн зүгээс тухайн үед хайрцагнуудад хувийн эд зүйлс байгаа гэж мэдэгдсэн боловч Аргентины гаалийнхан түүврийн аргаар таван хайрцгийг нээж нэгжлэг хийсэн бөгөөд нацист дэглэмийн ил захидал, гэрэл зураг, суртал ухуулгын материал, мөн нацист намын гишүүдэд хамаарах олон мянган тэмдэглэлийн дэвтэр олжээ. Улмаар холбооны шүүгч баримт материалуудыг хурааж, Дээд шүүхэд шилжүүлсэн байна. Эдгээр эд зүйлсийг Аргентин руу юуны учир илгээсэн, Дээд шүүх тухайн үед ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.

Харин 84 жилийн дараа шүүхийн ажилтнууд Дээд шүүхийн музейг байгуулахаар бэлтгэж байх явцдаа хайрцгуудыг олжээ. Хайрцгуудын нэгийг онгойлгосны дараа бид дэлхийн II дайны үед Аргентинд Адольф Гитлерийн үзэл суртлыг бэхжүүлэн сурталчлах зорилготой материал болохыг тогтоосон гэж шүүхээс мэдэгдсэн байна.

Шүүх одоо хайрцгуудыг аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдээр тоноглосон өрөөнд шилжүүлж, тэдгээрийг хадгалах, тооллого хийхэд оролцуулахаар Буэнос-Айрес дахь Холокостын музейн ажилтнуудыг урьжээ. Мэргэжилтнүүд мөн нацистуудын ашиглаж байсан олон улсын санхүүжилтийн сүлжээ гэх мэт Холокостын талаарх өнөөг хүртэл тодорхойгүй байгаа мэдээллүүдтэй холбоотой ямар нэгэн сэжүүр байгаа эсэхийг тогтоох аж.

Аргентин улс 1944 онд Тэнхлэгийн гүрнүүдтэй харилцаагаа таслах хүртлээ дэлхийн II дайнд төвийг сахисан хэвээр байжээ. Өмнөд Америкийн тус улс дараа жил нь Герман, Японд дайн зарласан байна. Холокостын музейн мэдээлснээр, 1933-1954 онд Европ дахь нацистуудын хавчлагаас зугтан 40 мянган еврей хүн Аргентинд иржээ. Аргентин бол Латин Америк дахь еврейчүүд хамгийн олонтой улс юм.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Previous Post

Д.Баясгалан бүтээн байгуулагч уу? мөнгө хүүлэгч үү?

Next Post

Авлига хороолол балгас болох уу?

Next Post
Авлига хороолол балгас болох уу?

Авлига хороолол балгас болох уу?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.