• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн учраас шүүхэд хандана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-05-02
Ангилал: Хууль
Үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн учраас шүүхэд хандана

ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү ажлаасаа чөлөөлөгдсөн асуудлаараа мэдээлэл өглөө.

ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү: 

Бид бүхэн Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ажлаа хийх ёстой гэж үздэг. Гэтэл олон удаагийн үйлдлээрээ салбарын сайд өөрийнхөө хүссэн зүйлийг тулган шаардсан учраас миний бие өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна. Энэ салбарт хамтран зүтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа гэдгээ илэрхийлье. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой. Тэгж байж тогтвортой хөгжинө гэж би боддог. ХСҮТ ямар нэгэн тендертэй огт хамаагүй. Энийг ЭМЯ харин өөрөө хийх ёстой байсан. Мөн төрийн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг албан ёсны байгууллага дээр нь л болдог үйл ажиллагаа. Тухайн газар бид ямар нэгэн танил талгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаанд нь оролцох эрх байхгүй.

ХСҮТ-д 6.8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах төсөв тавигдсан. Яамнаас бид бүхэнд хоёр хоногийн дотор авах шаардлагатай зүйлсийн жагсаалтаа бэлдэж өгөхийг хүссэн.

Үүний дагуу жагсаалтаа гаргаад Төрийн худалдан авах ажиллагааны газар руу явуулсан. Ийм л зүйл байгаа. Тиймээс үүнийг зүгээр шалтаг л гэж харж байна. Нэгэнт ийм шийдвэр гарч байгаа болохоор одоо яах вэ гэхдээ ийм зүйлээс болоод ХСҮТ-ийн захирлыг чөлөөлнө гэдэг шударга бус зүйл.

Т.Мөнхсайхан сайдыг бид маш сайн мэднэ. Миний хувьд ажил сайн хийж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Хэрэв өөрийг тань аялдан дагалдсан, шүүмжилж чаддаггүй хүмүүсээр дүүрэх юм бол ажил урагшлахгүй. Үүнийг бүх сайд, дарга нарт хэлмээр байна.  Би өөрт нь ч хэлж байсан. Эрүүл мэндийн салбар үнэнд гүйцэгдэж өөрийг чинь асуудалд оруулах учраас төсөв даатгалын зарцуулалт болохгүй, улсын эмнэлгүүдийг чанаржуулах талаар хэлж байсан. Даан ч тэр саналыг маань шүүмжлэл гэж хүлээж авч байгаа бол харамсалтай л байна. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нарыг чөлөөлөх, томилох эрхгүй. Хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдэх ёстой.

Би ажиллах хугацаандаа сэтгэл хангалуун байгаа учраас бардам гарч байна. Сайхан хамт олноо орхиод явж байгаадаа харамсалтай байна. Гэхдээ зургаан жил бол хангалттай хугацаа. Эмнэлгийн дотоод үйл ажиллагаа жигд сайн байгаа. Санхүү болон бусад аудитын асуудалд би нүүр бардам байгаа гэв. Мөн тэрбээр, үндэслэлгүй ажлаас халсан гэх шалтгаанаар шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: news.mn

Previous Post

103-ын удирдлагууд нас барсан иргэдийн мэдээлэл, хаягийг буяны компанид зардаг уу

Next Post

Трампийн анхны тусламж Украинд хүрэх боллоо

Next Post
Трампийн анхны тусламж Украинд хүрэх боллоо

Трампийн анхны тусламж Украинд хүрэх боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.