• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Украины няцаалттай тулгарсан Оросын түрэмгийлэл алхам тутамдаа гацаж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-17
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын ба ар талын мэдээнүүд одоо ч Орост ээлгүй байна. Орос Курскээ 100% чөлөөлж чадаагүй байхдаа л Белгород, Брянск хоёр муж руугаа Украины цэргийг хил давуулчихсан. Одоо хил дотроо цохилт амсдаг боллоо. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан, Хойд Солонгосоос цэргийн нэмэлт тусламж ирэхийг хүлээж горьддог, хойдуулаас хараат улс болж хувирсан. Гурван өдрийн чөлөөлөх ЦТА-ны бүтэн гурван жилийг бүтэлгүй туулаад 4 дэх жилдээ ороод бүтэн 2 сарыг үдэж байхад стратегийн ганц ч ялалтгүй, маш их хохиролтой байлдаж байгаа талаар цэргийн мэргэжил талаас нь хэдхэн мэдээ оруулъя.

Фронтод ашиглаж байгаа зэвсгийнхээ 40% гаруйг Украин өөртөө үйлдвэрлэж чадаж байна. Зэвсэглэлээ бие даан болон түншүүдтэйгээ хамтран үйлдвэрлэж сайжруулах болно.

Украин улс аюулгүй байдлаа хангахын тулд улам олон зэвсэг хийж бүтээх болно гэж Ерөнхийлөгч В.Зеленский хэлэв. Шинэ мэдээ байна. Украин улс Тризуб хэмээх лазерын системийн зэвсгийг анх удаа туршиж үзүүлжээ. Лазерын энэ зэвсгээр 3 км-ийн өндөрт, алсад яваа дайсны нисэгчгүй довтолгооны онгоц, бөмбөг, далавчит болон баллистик пуужинг устгаж болно, 5 км-ийн зайд нисдэг тэрэг, онгоц, тагнуулын нисэгчгүй онгоцуудыг устгах чадвартай гэж мэдэгджээ. Украин нь байлдах зэвсэггүй болоод ухарч доройтоод Орос нь фронтод ялаад байгаа юм шигээр Оросын ТВ, хэвлэлийн мэдээнд тархиа угаалгачихсан хүмүүст зориулж энэ мэдээг хөрвүүллээ. Америкийн хоёрын хоёр генерал Украины зэвсэгт хүчний эрэлхэг зориг, байлдааны ур чадварыг магтсан ярилцлагаас хөрвүүлье. Оросын цэргүүдийн талаас илүү хувь нь FPV гэх нисгэгчгүй онгоцнуудын цохилтод өртөж амь үрэгдэж байгаа бөгөөд энэ тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр байна хэмээн АНУ-ын 4 одтой генерал Кристофер Каволи Сенат дээр ярьжээ.

Америкийн бэлтгэл генерал Бен Хожес фронтын байдлыг зөвөөр олж харжээ. Оросууд нь украины хотуудыг пуужин, дроноор довтлоод, бас байлдааны шугам руу атаклаад байж чадна гэхэд тэргүүн шугамд 1-2 км-ийн тулгарсан байлдаанд Украиныг дийлэхээсээ өнгөрсөн. Тулгарч байлдахаас орос цэргүүд үнэхээр айж балмагдаж байна.

Украин тэдэн дээр ямар шинэ зэвсэг туршчих бол, хэрэглэчих бол гэсэн айдас оросын армийн бие бүрэлдэхүүний гол зовлон болжээ. Генерал Бен Хожесын үзэж байгаагаар энэ дайн 11 жил үргэлжилж байна, хугацааны хувьд 11 жил гэдэг бол урт хугацаа, Орос нь Украин руу 2014 онд түрэмгийлсэн, Крымыг нь булааж авсан, Дорнод Украинд дайн дэгдээсэн, 11 жилийн дараахи Оросын байлдааны үр дүн бол Украины нутаг дэвсгэрийн ердөө 20% дээр тэсч тогтох явдал болчихоод байна. Цаашаа юу ч горьдоод нэмэргүй.

Дайн зогсоох нөхцөл шаардлага гэж 12 зүйлтэй том жагсаалт оросууд гаргаж ирсэн нь үнэндээ ганц нь ч хэрэгжихгүй, хийсвэр мөрөөдөл. Америк генерал цааш нь төрлийн цэрэг рүү орж хүүрнэжээ. Нисэх хүчний хувьд Орос нь Украины тэнгэрт ноёлох ямар ч давуу талгүй болчихсон байна.

Тэр ч бүү хэл Польшоос Украин руу зэвсэг, тусламж зөөж байгаа галт тэрэгний цуваанд саад хийж чадахгүй байгаа нь орос хүний сайхан сэтгэлдээ биш, тэгэх цэрэг-техникийн хүч нөөцгүй болсондоо байгаа юм. ОХУ-ын Хар тэнгисийн флотыг нь аваад үз. Их сүрлэг нэртэй боловч тэр нэрэнд тохирохооргүй дэндүү сулхан флоттой байна. Сайн флот гэж хэлж чадахгүй. Тэр ч бүү хэл Украин нь Хар тэнгисийн баруун хэсэгт Оросын флотыг ялчихсан байна.

Оросын эдийн засаг гэж дайны ар тал болоход маш хэцүүдсэн байдалтай, маш их зовлон бэрхшээлтэй байна. ОХУ эдийн засгаа албадлагаар хиймлээр дэмжсэн байдалтай. Тэгж тэгж мөнгө дуусна, цаашаа яах вэ гэдэгт хариулт нь бэлэн биш. Ганц л зүйл нэн тодорхой харагдаж байна. Оросын эдийн засаг Хятадаас бүрэн, бүр 100% хамааралтай, Хятад нь Орост ихэрхэж томорч, санаснаараа хөдөлгөж, шулж мөлжиж байгаа нь харагдаж байна. Ийм байхад энэ дайныг Орос эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж чадна гэж би бодохгүй байна. Би прогноз хийхийг хүсэхгүй байна.

Дайн удах юм байна, миний төсөөлж байснаас. Хоёр тал хоёулаа хүнд байдалд байна. Гэхдээ Орос нь Украинаа ялах боломж байхгүйтэй адил. Оросуудын өвөг дээдэс нь Днеприйг гатлаад давшиж байсан бол тийм давшилт одоо бүтэхгүй, харин ч Днепрээ хүрэлгүй гацчихаад зогсож байна гэж америк генерал Хожес бичжээ.

Дээр юу өгүүлэв? Эндээс прогноз хийж болно. Түрэмгийлэл ба Эх орноо хамгаалах дайн гэдэг нь ус тосоороо ялгарч, эх орноо хамгаалагчид Оросын шилдэг армийн ноён нурууг хугалчихсан, одоо байтлаа Хятад, Хойд Солонгосын цэрэг оруулж байлдаж байгаа, дайныг 5 дугаар сарын 9-ний өмнө (гурван 7 хоног үлджээ!) ялалтаар дуусгах тухай Путины тушаал захирамж, мөрөөдөл агаарт замхарсан. Украиныг ялахгүй ч энэ дайн үргэлжилдэгээрээ үргэлжилнэ, цэргийн хохирлын 60-70%-ийг Орос амсдагаараа амсана. Харин Украин ялагдаж дуусахыг хүлээвэл бидний нас хүрэхгүй байх вий!

Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)  

Previous Post

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг зодох зориг Б.Энхбаяраас л гарч байна

Next Post

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна

Next Post
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.