• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

iPhone гар утасны Энэтхэг дэх үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-14
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Эдийн засаг
iPhone 16e загварыг танилцуулжээ

Apple компани өнгөрсөн онд iPhone ухаалаг утасныхаа Энэтхэг дэх үйлдвэрлэлийг 60 хувиар нэмэгдүүлжээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр, тус компани Хятадаас өөр улсууд дахь үйлдвэрлэлээ төрөлжүүлэх зорилгоор ийм алхмуудыг хийж эхэлсэн байна.

Одоогоор Apple компани Энэтхэгт нийт төхөөрөмжийнхөө 20 хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд тус компани Энэтхэгийн зах зээлд эзлэх хувь 8 орчимд хүрсэн байна. Үйлдвэрлэлийнх нь хэмжээ ойролцоогоор 22 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэтхэгт iPhone-ий бүх төрлийн загваруудыг угсардаг бөгөөд тус компанийн Энэтхэг дэх хамгийн том ханган нийлүүлэгчид нь Foxconn Technology Group болон Tata Group юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан шинэ тарифуудын зорилго бол Apple компанийг үйлдвэрүүдийг Америкт буцаан төвлөрүүлэхэд чиглэж байна. Харин Трампын засаг захиргаа ухаалаг гар утас болон бусад электрон төхөөрөмжүүдийг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр татвараас чөлөөлсөн юм.

Apple компани үйлдвэрлэлээ Америкт шилжүүлэх нь бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд үүний шалтгааныг нийлүүлэлтийн сүлжээний нарийн зохион байгуулалттай холбон тайлбарлаж байна.

Тариф нэмэгдсэнээс шалтгаалан  iPhone гар утасны үнэ АНУ-д 43 хувиар өсөж, зарим загвар нь 2 300 ам.долларт хүрч магадгүй, харин үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлбэл үнэ 3500 ам.доллар хүртэл өсөх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Previous Post

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ 7 хоногт эцэслэнэ

Next Post

Б.Энхбаяр: Женкогийн Засгийн газар нэгэнт бий болсон байна. Зэвүү хүрч байна

Next Post
Бүтээмжийн менежер гэх албан тушаалыг Б.Энхбаяр гишүүн улс төрийн авлига гэлээ

Б.Энхбаяр: Женкогийн Засгийн газар нэгэнт бий болсон байна. Зэвүү хүрч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.