• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хятад задарвал бид хэрхэх вэ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-02-20
Ангилал: Дэлхий, Тод мэдээ, Улс төр
Хятад задарвал бид хэрхэх вэ?

Хятад улс задарвал XXI зууны хамгийн том геополитикийн цунами болно. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, 1.4 тэрбум хүн амтай гүрэн хуваагдвал бүс нутгийн хүчний тэнцвэр нурж, шинэ улсууд, шинэ дүрэм, шинэ тоглолтууд бий болно. Энэ бүхний дунд бид хожих уу, хохирох уу?

Түүх сөхвөл Хятад улс нэгдмэл цул байгаагүй. Өөрсдийгөө таван мянган жилийн түүхтэй, 22 төр улс байгуулсан гэх боловч Тан, Сүн, Юань, Мин, Чин гээд бүгд л задарсан. Өнөөгийн БНХАУ-ыг Мао байгуулсан ч олон сая хүн амыг ганц системээр хүлж, дарангуйлах боломжгүй. Дотоодын эдийн засгийн хямрал, үндэстний ялгаа, технологийн хяналт, хүний эрх, эрх чөлөө гэх мэт хүчин зүйлүүд задралын шалтгаан байх болов уу.

Өнөөдөр Хятадад гадаадын хөрөнгө оруулалт буурч, үл хөдлөхийн хөөс хагарч, ажилгүйдэл нэмэгдлээ гэж барууныхан бичиж байна. Цаашлаад Шинжаан, Төвд, Өвөр Монгол, Гуандун, Хонконг зэрэг бүс нутгууд тусгаар тогтнол далдхан хүсэж байгаа гэх. Мөн коммунист намын хагарал даамжирч дотоодын фракцуудын зөрчил ширүүсэж, Ши Жиньпиний бодлого эсэргүүцэлтэй тулгарсан гэлээ. Хэрэв дээрх үнэн байгаад нэг доор бүрэлдвэл Хятад задрахгүй гэх баталгаа байхгүй.

Харин бидэнд эрсдэл эсвэл хожлын аль нь ирэх вэ? Хятадаас ихээхэн хамааралтай эдийн засагт том цохилт болно. Нүүрс, зэс, төмрийн хүдэр хаашаа зарах вэ? Гэхдээ хуваагдсан Хятадын мужууд өрсөлдөн худалдаа хийх аваас биднийг өөртөө татах гэж уралдаж магадгүй.

Өвөр Монголын хувь заяа бидний өмнө том асуулт болно. Тусгаар тогтнолоо зарлавал дэмжих үү, зайлсхийх үү? Энэ бол бидний XXI зууны хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байх болно.

АНУ, Орос, Япон, Энэтхэг, Европын холбоо зэрэг их гүрнүүд Хятадын задралыг өөр өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэх гэж оролдох болов уу. Шинэ холбоотнууд, шинэ боломжууд үүсэж Хятадаас хамааралгүй болох нь Монголд урт хугацаандаа ашигтай. Шинэ худалдааны түншүүдтэй болж, эдийн засгийн олон тулгууртай болох боломж нээгдэнэ.

Манай улсын гадаад бодлогоо хурц, ухаалаг байх ёстой. Үүнд олон улсын харилцаагаа улам зузаатгах, нэг улсад төвлөрсөн экспортыг олон улсын зах зээлд гаргах стратеги боловсруулах, Хятадын үймээнээс үүдэж, Монголын хил дээр үймээн гарах эрсдэлтэй тул хамгаалалтаа чангатгах гэх мэт олон хүчин зүйлтэй бид зайлшгүй тулгарна.

Хэрэв Өвөр Монголын асуудал сөхөгдвөл Монголчууд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй. Бид түүхээ зөв бичих ёстой. Хэрэв түүхэн боломж ирвэл, бид бэлэн байх нь зөв болов уу.

Чанцалын Бэлгүүтээ

Previous Post

iPhone 16e загварыг танилцуулжээ

Next Post

Д.Трамп БРИКС-ийг татвараар сүрдүүлжээ

Next Post
Д.Трамп БРИКС-ийг татвараар сүрдүүлжээ

Д.Трамп БРИКС-ийг татвараар сүрдүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

2026-10-14
БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

2026-10-14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-14
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-10-14
Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2026-10-14
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-14
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

2026-10-14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

2026-10-13
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

2026-10-12
Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

2026-10-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.