• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн газарт хариуцлага тооцно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-02-18
Ангилал: Улс төр
С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн газарт хариуцлага тооцно

УИХ-ын гишүүн, АҮБХ-ны дарга С.Ганбаатар “Цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн Газарт хариуцлага тооцох” талаар мэдээллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүний хувиар 15 аймагт ард иргэдтэй уулзахад цахилгаан, дулааны үнэ хэрээс хэтэрч нэмэгдсэн нь тэдний амьжиргаа, аж үйлдвэрлэгч, ЖДҮ, өрхийн аж ахуй эрхлэгчдэд хүнд тусаж, зарим нь хаалгаа барихад хүрч аюултай байдал үүслээ. Энэ нь ажилгүйдэл, үнийн хөөрөгдөлд онцгой нөлөөлж байна. Тиймээс Эрчим хүчний Яам, Үндэсний хороо, Зохицуулах хороонд хандлаа. УИХ-аар батлагдсан үнэ тарифаас нэмэгдүүлж өсгөж байгааг яаралтай таслан зогсоо. Хэрэв үгүй бол  ЭХЯ, ЭХЗХ, ЭХҮХ-нд хариуцлага тооцно. Цахилгааны үнийн талаар УИХ-ын чуулганд төсвийн тухай хууль хэлэлцэж байхад миний бие энэ талаар олон удаа хэлж сануулж, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа нэмнэ гэдгийг хэлж байв.

Тиймээс дээрх байгууллагууд үүнд яаралтай арга хэмжээ авч, үндэслэлгүй нэмсэн тарифууд байгаа бол мэдээллээ ирэх сарын 1-ний дотор өгөх ёстой гэдгийг би бичгээр мэдэгдлээ. Үндэслэлгүй, хууль бусаар үнэ тариф нь нэмэгдсэн ААН, ЖДҮ нар бидэнд мэдээлнэ үү. Аж үйлдвэржилтийн байнгын хороо үүнд анхаарлаа хандан ажиллана.

300 мянган төгрөг цахилааны төлбөртөө төлж байсан айл өрх 1 сая төгрөг төлж байна гэнэ. Үүнийг нягталж үзээд бид Эрчим хүний зохицуулах хорооныхонтой хэлэлцэж, нэмэгдсэн байвал батлагдсан хэмжээнд барина, эс бөгөөс холбогдох яамдын дарга нарт хариуцлага тооцно” гэлээ.

Previous Post

Жүжигчин Ким Сэ Роныг амиа хорлосон гэж таамаглажээ

Next Post

iPhone 16e загварыг танилцуулжээ

Next Post
iPhone 16e загварыг танилцуулжээ

iPhone 16e загварыг танилцуулжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш дуусна

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш дуусна

2026-11-28
Маргааш хүүхэд, өсвөр үеийнхний гудамжны бүжгийн халз тулаан Hunnu Mall-д болно

Маргааш хүүхэд, өсвөр үеийнхний гудамжны бүжгийн халз тулаан Hunnu Mall-д болно

2026-11-27
Э.Батшугар: Аймаг бүрд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна

Э.Батшугар: Аймаг бүрд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна

2026-11-27
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

2026-11-27
Chinggis Warriors Major-ийг дуусгаж, The MongolZ маргааш дараагийн шатанд тоглоно

Chinggis Warriors Major-ийг дуусгаж, The MongolZ маргааш дараагийн шатанд тоглоно

2026-11-27
“Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвээр АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

“Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвээр АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

2026-11-27
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтэрч халтиргаа, гулгаа нэмэгдэнэ

2026-11-27
СЭРЭМЖҮҮЛЭГ: Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт цасаар шуурна

СЭРЭМЖҮҮЛЭГ: Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт цасаар шуурна

2026-11-25
“Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан”

“Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн дийлэнх нь бага болон дунд зэргийн эрчимтэй шатсан”

2026-11-25
Улс тунхагласны баярын барилдаан маргааш 13.00 цагт бөхийн өргөөнд болно

Улс тунхагласны баярын барилдаан маргааш 13.00 цагт бөхийн өргөөнд болно

2026-11-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.