• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Анхны долоо сан байгууллаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2025-02-03
Ангилал: Бусад мэдээ, Улс төр
Анхны долоо сан байгууллаа

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийг үүсгэн байгуулагч, Ардын хувьсгалын манлайлагч, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой энэ сарын 2-нд тохиож, энэ өдөр Монгол Ардын Намын дэргэд Анхны долоо санг байгууллаа.

Тус үйл ажиллагаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын дарга асан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, МАН-ын УЗАА-ны удирдлагууд, УИХ, Засгийн газар, Намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөлөл, Их жанжны гэр бүлийнхэн оролцжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Анхны долоо сан нь хүүхэд залуус руу чиглэсэн, тусгаар тогтнолын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг олгох зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулахыг онцолж сан нь гадаад улсад суралцах 20 хүүхэд, дотоодын их, дээд сургуульд суралцах 80 хүүхдэд тус сангаас сургалтын тэтгэлэг олгож эхэлнэ хэмээн мэдээллээ.

Анхны долоо сангийн үйл ажиллагаа явуулах үндсэн долоон чиглэлийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Алтай танилцуулсан юм.

Мөн өдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын УЗАА, УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төр нийгмийн зүтгэлтнүүд, их жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв.

Дамдины Сүхбаатар 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Previous Post

Панам улс Нэг бүс, нэг зам санаачилгаас гарна гэв

Next Post

Guys хамтлаг 10 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлажээ

Next Post
Guys хамтлаг 10 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлажээ

Guys хамтлаг 10 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

2026-04-23
ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

2026-04-23
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

2026-04-23
БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

2026-04-23
ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

2026-04-23
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

2026-04-23
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.