• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-22
Ангилал: Бусад мэдээ, Засгийн газар, Улс төр, Эдийн засаг
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ Монгол Улсын 2025 оны төсөв, хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.

Хоригийг хүлээн авахын өмнө гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Энэ хариуцлагын асуудал. Анх танхимд цугласнаас хойш л хариуцлага ярьсан. Хоригтой холбоотойгоор өнөөдөр хамгийн том хариуцлага ярих ёстой хүн Сангийн сайд. Сайд нарын чиг үүргийг хуульд тодорхой заасан. Эдийн засгийн төлөв байдлыг судална, Ирээдүйг нь төсөөлж, бодлогоо боловсруулж орно гэж заасан байгаа. Хэдэн засаг дамнаж Сангийн сайд хийж байгаа билээ. Үнийн өсөлт, ажилгүйдэл, авлига хээл хахууль төсөв сангийн үүдэнд сууж байгаа   тантай шууд холбоотой. Төсөв анх өргөн барих үеэс л Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитор, эдийн засагчид хэлж л байсан.

Хэнийг ч сонсдоггүй, эцэст нь хориг тавиулаад Засгийн газар, УИХ нь эвгүй байдалд орчихсон сууж байдаг.

Анх төсөв оруулаад ирэхэд л болохгүй байна гэдгийг хэлсэн. “Болж байна” гээд зүтгээд байсан. Хориг тавиаар “Харин тиймээ” гээд сууж байдаг. Монгол төр тоглоом биш ш дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд бие даагаад сайд нартаа хариуцлага тооцох эрхтэй болсон.

Одоо Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй.

Олон жил харлаа ш дээ, оруулж ирж байгаа төсөв, гарч байгаа үр дагаврыг нь. Төсвийн тэлэлт, урсгал зардал тэр чигтээ хувийн хэвшлийн санхүүжилт гээд байгаа. Хувийн хэвшлээ дэмжиж байгаа гээд байгаа. 220 мянган ААН байна, 70 мянга гаруй нь НӨАТ төлөгч. Төрийн зарлаж байгаа тендерийг дарга дагасан 6000 компани авч хийж байгаа. Дарга нарын л мөнгө ш дээ, энэ танхимд сууж байгаа дарга нарынх.

Ийм хариуцлаггүй Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй, олон нийт шаардах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийг үндэслэлтэй гаргалгаатай гаргасан. Ирэх онд нийгэм, эдийн засаг, төсөв санхүүд үүсч болох маш том эрсдэлүүд байсан. Энийг эсэргүүцсэн цөөн гишүүдийн нэг. Харамсалтай нь, хүч түрээд Засгийн газраас өргөн барьсан төсөвт нэг хувь ч хүрэхгүй өөрчлөлт орсон. Загсийн газар сайн ч төсөв өргөн барьж болно, муу ч төсөв өргөн барьж болно. Гагцхүү УИХ хэлэлцэж, эрсдэлгүй, эдийн засгаа тэлэх үр өгөөжтэй байлгах нь бидний л ажил. Шат, шатандаа асуудал гарлаа. Хориг яах аргагүй улс орныг бодсон шийдвэр хүлээж авна гэдгээ хэлсэн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд дүгнэлт хийгээд цаашдаа ийм байдал үүсгэхгүй байхад анхаарах ёстой.

Монголбанкны Мөнгөний бодлого төсөвтэй нийцсэн үү. Дархлаатай байх, УИХ -ын гишүүд саналаа өгөх боломж бүрдсэн үү. 2026 оны төсөв дахиад жилийн дараа орж ирнэ,  дахиад өнөөх асуудал нь үүснэ. Магадгүй татвар шимтгэл өсөхийг ч үгүйсгэх аргагүй. Ирэх жилийн хугацаанд зайлшгүй хэд, хэдэн реформыг хөндөх ёстой болж байгаа.

Эдийн зкасаг  бизнес дэх төрийн оролцоо, төрийн өмчит үйлдвэрийн газар бүгд алдагдалтай. Азтай нь, нүүрс, эзсийн үнэ өндөр болохоор л яваад байгаа. төрийн алба шууд болон шууд бусаар 300 мянган хүн байгаа байхгүй юу.Нийт жилийн урсгал зардлын дийлэнх хувийг аваад явчихдаг. Тэгэхээр Яах аргагүй эдийн засгийн суурь систем дээр реформын асуудал хөндөхөөс аргагүй болчихсон. Дахиад л давтагдана, дахиад л урсгал зардалтайгаа тэмцэдг асуудал үүсснэ. Ард иргэд энэ парламентад итгэж байгаа юм байхгүй.

Учиргүй мундаг төсөв оруулж ирлээ, бид алсын хараатай, хөгжлийг хурдасгах зоригтонгууд гээд сүр сүр юм яриад байсан.

Цээжээрээ төсвөө хамгаалаад УИХ аас гараад явсан. Бараг 28 нь сайд байгаа, давхар дээлтэй. нэг сайд нь хоёроос гурав нь халаасны гишүүнтэй, хүч түрээд явдаг. Сайд нар чуулгандаа үбтэн суугаад санал хураалтад оролуцдоггүй байх боломжуудыг бид хармаар л байгаа юм.

Цаашдаа төсөв хэлэлцэх дэгээ харъя, мэргэжлийн байгулулагуудын байр суурийг сонсъё. МҮХАҮТ ийн гишүүдийн байр суурийг нь сонсох ёстой. Бизнес эрхлэгчдийн нурууг яаж тэнийлгэж боломж олгох юм. Тэвчиж болох зардлыг хасах л ёстой. Ийм л снаал хэлэх гэсэн юм. Төсвөө гол нь яаж хэлэлцэх вэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Энэ парламентад нэг том  онцлог гарч ирж байгаа. Үндсэн хуулиа бүрэн хэрэгжүүлэх, гаргаж байгаа шийдвэр илүү тунгалаг байх, хуулиа чамбай болгох тал олон талаас бүрдэж байна. Зарим нэг дэгийн зохицуулалттай холбоотой асуудлаас болж алдаа дутагдал гаргах, хоцрох асуудал байгаад байна. Төсөв өргөн барьснаас хойш алдагдлаа бууруулъя, үр ашгаа дээшлүүлье гэдэг асуудлыг тавьж байсан.

УИХ дэгээ яаж цэгцэлж, төсвөө яаж баталж, төсвийнхөө үр ашгийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр гишүүд илүү санаачлагатай ажиллах хрээгтэй байна.

Ёс зүйн дэгийн байнгын хороо гишүүдийн өргөн оролцоотойгоор шийдэх хэрэгтэй.

Эх сурвалж: news.mn

Previous Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Next Post

“Сэр залуусаа” жагсаал албан ёсоор цуцлагджээ

Next Post
“Сэр залуусаа” жагсаал албан ёсоор цуцлагджээ

“Сэр залуусаа” жагсаал албан ёсоор цуцлагджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.