• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-22
Ангилал: Бусад мэдээ, Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг хариуцлагатай үүргийг цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэснийг онцлов. Ялангуяа хүний эрх ноцтой зөрчигдөж байсан тосгон сууринд ажиллагааны бааз шинээр байгуулан энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, 1,000 гаруй километр алслагдсан зайд НҮБ-ын хүмүүнлэгийн цувааг амжилттай хамгаалах зэрэг чухал үүргүүдийг үер усанд автсан бүс нутагт амжилттай гүйцэтгэж, өндөр ачаалалтай, онцгой хариуцлагатай ажилласныг сайшаан тэмдэглэлээ.

Энхийг сахиулагч дайчдын үйл хэрэг бол Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангахад оруулж буй жинтэй хувь нэмэр, Зэвсэгт хүчний түүхэнд тодоос тод гэрэлтэн үлдэх гавьяа зүтгэл хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэг болон олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөөх үйлсэд ямагт идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ бодлого, үйл ажиллагааны гол арга хэмжээ, үр дүн нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дахь Монгол Улсын оролцоо юм гэлээ. Одоогоор Монгол Улсын Зэвсэгт хүчний 890 гаруй цэнхэр дуулгатан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагийн 11 хувь нь эмэгтэй цэргийн алба хаагч бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар анх удаа монгол генерал томилогдон ажиллаж байгааг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцоллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсыг “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн тодорхойлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Мөн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Бан Ги Мүүн энхийг сахиулагч монгол дайчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нотолгоо гэдгийг тодотголоо.

Ийнхүү монгол цэргийн нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, удирдах албан тушаалтан, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан, энхийг сахиулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад төр, ард түмний нэрийн өмнөөс халуун баяр хүргэв. Мөн бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг хань, гэр бүлийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Эх сурвалж: www.sonin.mn

Previous Post

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна

Next Post

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Next Post
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.