• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-18
Ангилал: Дэлхий, Улс төр
Оросын нутгийн гүнд Америкийн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрчээ

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /VOA/. Америкийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг Украин улсад хориглосон байсныг Ерөнхийлөгч Жо Байден цуцалсан тухай Ройтерс агентлаг энэ талаар мэдээлэл бүхий гурван эх сурвалжийг эш татан мэдээлжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөхөөс хоёр сарын өмнө гаргасан энэхүү шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн зэвсгээр Оросын цэргийн байгууламжуудад цохилт өгөхийг зөвшөөрөх хүсэлтийг олон сар тавьсны дараа гаргаж байна.

Умард Солонгосын цэргүүдийг ОХУ-д байрлуулж байгаа энэ үед Америкийн эрх баригчид бодлогоо өөрчиллөө. Эхний цохилтыг 306 км-ийн тусгалтай ATACMS пуужингаар өгөх төлөвтэй байна.

Алсын зайн цохилт өгөх нь дайны ерөнхий чиг хандлагыг өөрчилнө гэдэгт Америкийн зарим албаны хүн эргэлзэж байгаа боловч энэ шийдвэр нь гал зогсоох хэлэлцээнд Украины байр суурийг бэхжүүлэхэд нөлөөлнө.

Д.Трамп үүрэгт ажилдаа орсныхоо дараа энэ шийдвэрийг цуцлах эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр Украинд үзүүлж буй Америкийн тусламжийн цар хүрээг шүүмжилсээр ирсэн бөгөөд дайныг хурдан дуусгана гэж амлаж байсан ч хэрхэн дуусгахаар төлөвлөж байгаагаа тодорхой дурдаагүй юм. Гэсэн ч Конгресс дахь Бүгд найрамдах намын зарим гишүүн АНУ-ын зэвсгийг хэрэглэхэд тавьсан хязгаарлалтыг сулруулахыг Ж.Байденд уриалж байв.

Америкийн зэвсгийг хэрэглэх тал дээр Украинд тавьсан хязгаарлалтыг сулруулах аваас дайныг улам хурцатгаж байна гэж үзэх болно хэмээн Оросын тал анхааруулсан юм.

“Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид зохих арга хэмжээ авах зөвшөөрөл авсан гэж бичиж байна. Гэхдээ цохилтыг үгээр хийдэггүй. Ийм зүйлийг зарладаггүй гэж В.Зеленский хэлсэн байна. Харин Цагаан ордон болон Төрийн департамент тайлбар өгөхөөс татгалзжээ.

Америкийн алсын зайн тусгалтай пуужингаар Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийг Украинд зөвшөөрсөн Вашингтоны шийдвэр нь Дэлхийн III дайн дэгдэхэд хүргэж болзошгүй бөгөөд хариу арга хэмжээг шуурхай авах болно гэж Оросын парламентын дээд танхимын олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Владимир Жабаров мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилсан байна.

Д.Трампын төлөөлөгч тайлбар өгөх хүсэлтэд хараахан хариу өгөөгүй байна. Харин Трампын гадаад бодлогын хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг болох Ричард Гренелл дээрх шийдвэрийг шүүмжилжээ.
Эх сурвал: montsame.mn
Previous Post

Нийслэлийн Засаг дарга 2024-2028 онд метро, дүүжин тээвэр зэрэг 12 төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Next Post

Улсын аварга О.Хангай бөхийн өргөөнд 36 дахиа түрүүллээ

Next Post
Улсын аварга О.Хангай бөхийн өргөөнд 36 дахиа түрүүллээ

Улсын аварга О.Хангай бөхийн өргөөнд 36 дахиа түрүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.