• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хамгийн том шүрэн хадыг олжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-15
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Танин мэдэхүй
Хамгийн том шүрэн хадыг олжээ

СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /ABC/. Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн хамгийн том шүрэн хадыг эрдэмтэд Соломоны арлуудын эрэг хавиас илрүүлжээ. Уг шүрэн хадыг усан доор хийсэн экспедицийн судалгааны үеэр илрүүлсэн байна.

Байгалийн энэхүү ховор бүтэц нь 34 м өргөн, 32 м голчтой, 5.5 м өндөр ажээ. Өмнө нь дэлхийн хамгийн томд тооцогддог байсан бусад бүх шүрэн хаднаас илүү том хэмжээтэй энэхүү хад нь 300-500 жилийн хугацаанд ургасан гэж судлаачид таамаглаж байна. 

Эл шүрэн хад “Pavona clavus” хэмээх төрөлд хамаарах бөгөөд далайн давлагаа шиг хэлбэртэй, үндсэн өнгө нь хүрэн бөгөөд тод шар, цэнхэр, улаан өнгийн цацралттай ажээ. Эрдэмтдийн хэлснээр “уг шүрэн хад нь харьцангуй эрүүл” байгаа гэнэ. “Далайн дулаарлын улмаас гүехэн усан дахь хаднуудын хэмжээ багасаж байгаа хэдий ч харьцангуй гүнд байгаа энэхүү том, эрүүл баян бүрд нь бидэнд итгэл найдварын гэрэл мэт харагдаж байна” гэж экспедицид оролцсон далай судлаач Эрик Барун ярьжээ. Өмнө нь Америкийн Самоагийн Үндэсний далайн дархан цаазат газраас олдсон “Big Momma” гэдэг нэртэй шүрэн хад дэлхийн хамгийн том шүрэн хад гэж тооцогдож байв. Түүний өндөр нь 6 м, өргөн нь 22.2 м, голч нь 41 м бөгөөд 500 гаруй жилийн настай ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Previous Post

Д.Баярхүү: Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал

Next Post

Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

Next Post
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.