• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Булгантуяагаас болж ээж нь Дэлхийн банкнаас 2 жилийн сахилгын ШИЙТГЭЛ АВЧ БАЙЖЭЭ

Дорж Нийтэлсэн: Дорж
2024-06-19
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Х.Булгантуяагаас болж ээж нь Дэлхийн банкнаас 2 жилийн сахилгын ШИЙТГЭЛ АВЧ БАЙЖЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа жирийн нэг айлын жирийн нэг охин мөн үү? Тэрбээр бусдын боломжийг булаагчдын нэг биш биз?! 

МАН-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн угшлын талаар  тэр бүр хүмүүс мэддэггүй.  Тэр жирийн айлын, өөрийн хүчээр гарч ирсэн эмэгтэй биш болж, аавынх нь нөлөөгөөр МАН-д орж, ээжийнхээ нөлөөгөөр Сангийн дэд сайдын албыг хашсан байж болзошгүй баримтуудыг хүргэе.

БАРИМТ 1. Х.Булгантуяаг журам зөрчин Дэлхийн банканд цалинтай дадлагажигчаар ажилд авч байсан ээжид нь Дэлхийн банкнаас хоёр жилийн сахилгын шийтгэл оногдуулж байжээ.

Тодруулбал, Х.Булгантуяагийн ээж Гончигийн Оюунгэрэл нь Эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд ахлах эдийн засагч, газрын даргаар ажиллаж байсан. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд Сангийн яамыг төлөөлөн удирдагч, зохицуулагчаар нь ажиллаж ирсэн нэгэн ажээ.

Хамгийн ноцтой нь Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа хууль бусаар ажилд авч, төслийн мөнгөөр цалинжуулж байсан хэмээн буруутгагдаж байжээ.  Харамсалтай нь Х.Булгантуяагийн Дэлхийн банканд зөвлөх байсан гэдэг намтар нь хууль бус ажээ.

ДЭЛХИЙН БАНКНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛСАН мэдэгдлээр бол Дэлхийн банкны Шийтгэлийн зөвлөлийн 2015 оны зургадгаар сарын 30-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Г.Оюунгэрэл нь хоёр жилийн хугацаатай сахилгын шийтгэл авчээ. Тус шийдвэрт дурдсанаар “Г.Оюунгэрэл Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн “3803-MOG” төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа өөрийн охиныг цалинтай дадлагажигчаар ажилд авч, улмаар зөвлөхөөр ажиллуулах гэрээ хийж, цалинжуулж байсан нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмуудыг зөрчиж байна” гэжээ. Улмаар Г.Оюунгэрэлд “Хоёр жилийн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт оролцохгүй байх” сахилгын шийтгэл оноосон ажээ.

Харин Дэлхийн банканд зөвлөх байсан гэх хуурамч намтраар Сангийн дэд сайд болсон нь Сангийн яаманд насаараа ажилласан ээжийнх нь лобби гэж харагдаж байгаа юм. Энэ талаар өмнө олон удаа хэвлэл, мэдээллээр гарч байсныг нам дарсан байдаг. Тэртээ 2013 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Аав, ээжийн тань нөлөө улс төрд бий юу. Сүүлийн үед зөвхөн эд хөрөнгө ч бус эрх мэдэл хүртэл удамшдаг болоод байх шиг байна” гэсэн асуултад “Ээж аав маань жирийн хүмүүс, улс төрөөр огт явж байгаагүй. Аав маань инженер мэргэжилтэй, өөрийнхөө мэргэжлээр 30 гаруй жил тасралтгүй ажилласан. Ээж маань эдийн засагч мэргэжилтэй, мөн л мэргэжлээрээ тасралтгүй 30-аад жил ажиллаж байна” хэмээн хариулж байжээ.

БАРИМТ 2. Х.Булгантуяагийн аав насаараа дарга хийсэн нөлөө бүхий хүн. Түүний аав Сандагийн Хүрэлбаатар нь “МИАТ” ТӨХК-ийн анхны Ерөнхий захирал, “МИАТ” ХК-ийн дэд захирал, ИНЕГ-ын дэд дарга, “МИАТ” ТӨХК-ийн Япон дахь төлөөлөгч зэрэг бүхий л өндөр албан тушаалуудыг хашиж байсан нэгэн.

Сонирхуулахад, аав С.Хүрэлбаатар нь Японд Төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байх үед Х.Булгантуяа сайд тэнд сурч байсан байна. Түүнчлэн аав С.Хүрэлбаатар нь 2012 онд “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар томилогджээ. Харин дараа жил нь Х.Булгантуяа МАН-ын Нарийн бичгийн дарга болсон. Учир нь аав С.Хүрэлбаатар нь МАН-д асар их нөлөөтэй, хууччуулын нэг ажээ. С.Хүрэлбаатарыг МАН-ын томчуудын нэг гэдгийг батлах нэг баримт нь тэрээр Изинис эйрвэйз ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Тагнуулын дарга асан Б.Хурцын эзэмшлийн Изинис эйрвэйз ХХК нь Хөгжлийн банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргүүлж төлөөгүй гэгдэн шүүхдэж байсныг сануулах нь зүйтэй биз ээ. Х.Булгантуяа намын нарийн бичгийн даргаас Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд болтлоо  цаашлаад ах намын тэргүүн хатагтай болтлоо “томорсон” нь Ардын намд нэр нөлөөтэй аавтай нь холбоотой байж болзошгүй гэж харагдаж байна.

https://www.arslan.mn/politics/elections/657019.shtml

Previous Post

Гантай нутгуудад үүл буудан, бороо оруулж эхэллээ

Next Post

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барьж эхэллээ

Next Post
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барьж эхэллээ

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барьж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Салбарын бодлого, хэрэгжилтийг эрчимжүүлж, экспортын шинэ боломжийг нээнэ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Салбарын бодлого, хэрэгжилтийг эрчимжүүлж, экспортын шинэ боломжийг нээнэ

2026-04-05
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-05
Усан доогуур өндөр хурдны галт тэрэгний туннель барьжээ

Усан доогуур өндөр хурдны галт тэрэгний туннель барьжээ

2026-04-05
LEGO компани дэлхийн хөлбөмбөгийн одуудын дүр бүхий шинэ цуврал бүтээгдэхүүнээ танилцууллаа

LEGO компани дэлхийн хөлбөмбөгийн одуудын дүр бүхий шинэ цуврал бүтээгдэхүүнээ танилцууллаа

2026-04-05
Куба улсад өршөөлд хамрагдсан хоригдлуудыг суллах ажиллагаа эхэлжээ

Куба улсад өршөөлд хамрагдсан хоригдлуудыг суллах ажиллагаа эхэлжээ

2026-04-05
Нийтийн тээврийн дараах чиглэлийн зогсоолд  өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн дараах чиглэлийн зогсоолд өөрчлөлт орлоо

2026-04-05
2026 оны төсөвт тодотгол хийж, эмч, багш нарын цалинг нэмнэ

2026 оны төсөвт тодотгол хийж, эмч, багш нарын цалинг нэмнэ

2026-04-05
Трамп: Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолой-г нээж, хэлэлцээр хийхгүй бол “там бууна” хэмээн анхааруулсан байна.

Трамп: Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолой-г нээж, хэлэлцээр хийхгүй бол “там бууна” хэмээн анхааруулсан байна.

2026-04-05
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргана

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргана

2026-04-05
Байгаль орчны салбарт шинэчлэлийг эрчимжүүлж, хариуцлагыг чангатгана

Байгаль орчны салбарт шинэчлэлийг эрчимжүүлж, хариуцлагыг чангатгана

2026-04-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.