• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Э.Пүрэвсүрэн: Хогийн цэгт зүгээр л хаягдаж буй архины шилийг тушаасан иргэд ₮12 саяын орлого олох боломж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-03-22
Ангилал: Нийгэм
Э.Пүрэвсүрэн: Хогийн цэгт зүгээр л хаягдаж буй архины шилийг тушаасан иргэд ₮12 саяын орлого олох боломж байна

“Монгол орноо хоггүй болгох” төслийн хүрээнд орон даяар хог ангилан ялгах аяныг зарлаж байгаа талаараа “Хог биш баялаг” ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээллээ.

Монгол Улсад жилд 3.5 сая орчим тонн хог хаягддаг. Үүнээс хоёр сая гаруй нь орон нутгаас гардаг бөгөөд 21 аймаг, 330 суманд сум болгоны уулын аманд байх “хогийн цэг” гэж нэрлэсэн газрууд эхнээсээ дүүрч байна.

Монгол Улсад хог хаягдлыг дахин боловсруулдаг 30 гаруй үйлдвэр бий. Гэвч энэ үйлдвэрүүд түүхий эдийн дутагдалтай байдаг учраас хогоо бүх нийтээр ангилан ялгацгаая хэмээн “Хог биш баялаг” ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Пүрэвсүрэн уриалав.

“Нийт хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байгаа”

Мөн тэрбээр “Хогоо ангилан ялгах сургалт нөлөөллийн ажлыг таван жил гаруй хугацаанд хийж хэрэгжүүлж байна.

Монгол орноо хоггүй болгоё гэх төслийг өнгөрсөн оны зургаадугаар сараас Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо болон “Макс Эксим” компанитай хамтран хэрэгжүүлсэн. Энэ нь орон нутаг руу чиглэсэн төсөл юм.

Харин энэ удаад “Эко орчин” компанитай хамтран дээрх төслийн хүрээнд “Хогоо ангилах бүх нийтийн аян”-ыг орон даяар зарлаж байна.

Манай улс 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 27 хувийг дахин боловсруулна гэж амласан. Гэвч өнөөдрийн байдлаар нийт хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байгаа” хэмээн хэлэв.

Дээрх уриалгын хүрээнд 21 аймаг, 330 суманд дахивар нөөц бэлтгэн нийлүүлэх иргэнтэй хамтарч ажиллах зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсныг тэрбээр нэмж ярилаа.

“Сумынхаа дахивар түүхий эдийг цуглуулж өгөх 100 гаруй иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан”

Энэ талаар “80 сумын 100 гаруй иргэн бидэнтэй хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан.

Тодруулбал

  • Сумынхаа дахивар түүхий эд буюу шил, лааз, хуванцрыг өөрийн хашаанд цуглуулах
  • Засаг даргын Тамгын газартайгаа хамтран том хашаа бариад тэндээ бөөгнүүлж байх санал гарсан.

Улмаар 100 гаруй хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан хаалттай группт оруулаад байна. Тэр хүмүүст мэдээлэл өгөх ажлаа өрнүүлж байгаа.

Монгол орны 21 аймаг, 330 сум суурин болгонд дахивар нөөц авдаг 1-2 иргэнийг бэлтгэх, нэмээд тухайн сум, аймгийн Засаг даргын Тамгын газар маш том тоглогч байх ёстой.

Нутгийн удирдлагууд тухайн 1-2 айл өрхийг түүхий эд бэлтгэн нийлүүлэхэд нь бүх хэрэгцээгээр хангах нь чухал.

Жишээлбэл тухайн суманд

  • Дахивар нөөцийг бөөгнүүлэх хашаа,
  • Хуванцар савыг багцлаад Улаанбаатар хотын үйлдвэр рүү явуулахад шаардлагатай зориулалтын машинаар хангах,
  • Хогоо ангилан ялгахад зориулсан аяныг олон нийтийн дунд зохион байгуулах,
  • Иргэдийг уриалах сургалт нөлөөллийн ажлыг хийж, хамтарч ажилласнаар нутгаа хоггүй болгоосой.

Хамгийн чухал нь орон нутгаас дахивар түүхий эд бэлтгэн нийлүүлж, авахад замын зардлаа даах уу гэдэг асуулт үүсэж байдаг. Тэгвэл энэ асуултын хариуг бид олоод буй.

Бид АПУ компанитай ярилцсан. Тус компанийн зүгээс нэг суманд ойролцоогоор 10-20 мянган шил цугласан тохиолдолд замын зардлыг нь хангалттай даана гэдэг хариулт өгсөн.

Үүнийг бодит байдалд туршихад гурван сарын хугацаанд нэг сумаас 10,000 шил цуглана. Тэгвэл бүс бүсээр нь татаж авъя.

Завхан аймгийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат сумаас 10-20 мянган шил цуглуулсан тохиолдолд бөөгнүүлээд нэг машин явуулах жишээний.

Хогийн цэгт зүгээр л хаягдаж буй архины шилийг тушааснаараа иргэд 12 сая төгрөгийн орлого олох боломжтой. Энэ бол зөвхөн шилний ашиг байж болно” хэмээв.

“Ирэх сарын 1-нээс эхлэн Ховд аймгийн бүх сумаар явж, ажиллана”

Үргэлжлүүлэн “Таван жилийн хугацаанд 21 аймаг, 330 сумаар тойръё.

Бид дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд Ховд аймгийн бүх сумаар явна. Ингэж ажиллахдаа тухайн сумын иргэдийн хурлын төлөөлөгч болон удирдлагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.

Тодруулбал хог хаягдлыг яаж ногоон болгох, хэрхэн үйлдвэр рүү явуулдаг болгох, үүнд ямар үйл ажиллагаа шаардлагатай зэргээр загвар төслийг танилцуулна.

Хоёрдугаарт сургагч багш нарыг бэлтгэж өгч байгаа. Орон нутгийн иргэд хогоо ангилж сурах учраас 20 сургагч багшийг бэлтгэх зорилготой байгаа. Үүний дараа иргэдэд чиглэж “яагаад хогоо ангилах ёстой”, “хог хаягдал байгальд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа” гэх мэтчилэн хог хаягдлыг ангилан ялгах сургалтыг орно.

Хамгийн чухал нь сум болгонд дахивар нөөц авах хүсэлтэй 1-2 иргэнийг бэлтгэж, тэдэнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулах явдал юм.

Улмаар түүхий эдийг үйлдвэрт бэлтгэн нийлүүлэх арга туршлагыг хуваалцана. Ховд аймгийн 17 сум руу 20 орчим хоног явна.

Бусад аймаг ч энэ үйлчилгээг авч, хамтарч ажиллахыг хүсэж байгаа бол бидэнтэй холбоо барьж болно” гэлээ.

Previous Post

Д.Мөнх-Эрдэнэ АН-ын дэд дарга болох уу

Next Post

АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо

Next Post
АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо

АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр зам хаах байршлууд

Өнөөдөр зам хаах байршлууд

2026-06-01
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 13 хэм дулаан, бороо орно

2026-06-01
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.