• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.БОЛД ГИШҮҮН ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТАВАН ЖИЛИЙН ЯЛ АВАХ ҮНДЭСЛЭЛ БҮРДЧИХЛЭЭ. ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХ УУ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-14
Ангилал: Улс төр
Л.БОЛД ГИШҮҮН ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТАВАН ЖИЛИЙН ЯЛ АВАХ ҮНДЭСЛЭЛ БҮРДЧИХЛЭЭ. ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХ УУ?

УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж хуульд заасны харгайгаар гишүүд дуртай бүхнээ бурдаг, бусдын хууль бус үйлдэлд уриалан дууддаг, нотлогдоогүй зүйлээр бусдыгаа гүтгэдэг байдал хэрээс хэтэрч байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл, УИХ-ын гишүүн Л.Болд “Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарыг жагсаалын үеэр 200 цэрэг бэлдэж, цуст мөргөлдөөн хийх гэж байна” гэж өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулахдаа мэдэгдсэн. Уг мэдэгдлээс авч үзвэл, ард түмнийг талцуулж, үймээн самуунд уриалан дуудсан утга санааг агуулж буй нь илт. Хэрвээ магадгүй энэ мэдэгдлийг ард түмэн эмзэгээр тусгаж аваад ямар нэг болчимгүй алхам хийсэн бол 2008 оны долдугаар сарын 1-ний харуусалт түүх давтагдахгүй гэх газаргүй байв. Азаар монголчууд ухаантай ард түмэн юм. Тиймдээ энэ мэдэгдлийг уужуу тайвнаар хүлээж аваад түүний эл үгэнд хууртаж, хошгорсонгүй. Цаашлаад түүний атгаг санааг гүйцэлдүүлж, бах тавыг нь хангасангүй.

Нөгөөтэйгүүр, Л.Болдтой гишүүн дээрх үгийг хэлж, бүх нийтийг уриалан дуудснаараа хуулийн дагуу хариуцлага хүлээх сууриа өөрөө тавьсан юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн 20.1-т дэлбэлэх, галдан шатаах, олон хүнийг үхэлд хүргэх аюул бий болгох бусад үйлдэл, эд хөрөнгийн хор уршиг учруулах; нийгэмд аюултай өөр хор уршиг учруулахад бэлтгэж байгаа талаар зориуд худал мэдээлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Ингэхээр Л.Болд гишүүний хэлсэн “200 цэрэг бэлдэж, цуст мөргөлдөөн хийх гэж байна” гэдэг үг нь ард түмнийг цуст мөргөлдөөнд уриалан үгнийхээ төлөө таван жилийн хорих ял эдлэх ёстой болж таарч байна.

Хэдийгээр тэрбээр уучлалт гуйсан. Гэхдээ уучлалт гуйлаа гээд хариуцлага хүлээхгүйгээр зүгээр өнгөрчих асуудал биш гэдгийг эрх баригчид эрх биш ухамсарлаж буй байх. Хэрвээ жирийн нэг иргэн Сүхбаатарын талбай дээр зогсоод түүний хэлсэн уриалгыг уриалсан бол өдийд аавын хаалга татчихсан байгаа. Гэтэл Л.Болд гишүүн өчигдөр ч, өнөөдөр ч Төрийн ордонд заларч, халдашгүй бүрэн эрхээ эдэлсээр байна. Тиймээс Л.Болд гишүүн Эрүүгийн хуулиар таван жилийн хорих эдлэх үндэслэлээ өөрөө бий болгочихлоо. Одоо түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхэд татгалзах юм байхгүй биз дээ гэдгийг төрийн эрх баригчдаас асууя.

Г.Нацаг-Эрдэнэ

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг талбайруу чирч гаргах гэсэн үйлдэл хийснийхээ төлөө уучлал гуйсан

Next Post

Ж.Батзандан: АН-ын Д.Эрдэнэбат бол МАНАН бүлэглэлийн толгойлогчдийн нэг…

Next Post
Ж.Батзандан: АН-ын Д.Эрдэнэбат бол МАНАН бүлэглэлийн толгойлогчдийн нэг…

Ж.Батзандан: АН-ын Д.Эрдэнэбат бол МАНАН бүлэглэлийн толгойлогчдийн нэг...

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.