• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны тайланг хэлэлцлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-23
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны тайланг хэлэлцлээ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг өнөөдөр дүгнэж хэлэлцлээ. Зөвлөл нь төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг 96.2 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 214 олон нийтийн цагдаа ажиллаж, 343 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоожээ. Мөн гэмт хэрэгтэй холбоотой 28,000 гаруй мэдээ мэдээллийг цуглуулж ажилласан байна. Тээврийн цагдаагийн албанд олон нийтийн 50 цагдаа, гэрээт 250 цагдаа ажиллаж, 400 мянга орчим зам тээврийн ослыг илрүүлж, урьдчилан сэргийлж ажиллажээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын салбар зөвлөлийн санхүүжилтийн хүрээнд зохион байгуулсан “Оюутан цагдаа” төсөл хэрэгжсэнээр гадаад иргэдийн зөрчил, гэмт хэрэгт холбогдох байдал 50 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар зөвлөлийн санхүүжилт дэмжлэгээр гишүүн байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнээс дурдвал,

Архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төсөл, Морьт, нохойт эргүүлийн ажиллагаа, “Намайг алгас” аян, “Байгалиа хамгаалъя” болон “Зөвийг зөвлөе” арга хэмжээг зохион байгуулжээ. Соён гэгээрүүлэх чиглэлээр олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр “Girls Council” чуулга уулзалт, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”, “Шар дарцаг” аян, “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” гар зургийн уралдаан зэрэг нэгдсэн арга хэмжээг тус тус хэрэгжүүлэн ажилласныг тайлагналаа.

Мөн холбогдох чиг үүргийн байгууллагуудыг  техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд нийт 8 байгууллагыг машин, техник хэрэгслээр дэмжиж, 9 дүүргийн 11 байгууллагад техник төхөөрөмжөөр хангасан байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд гишүүн байгууллагын 50 орчим алба хаагчийг гадаадад туршлага хуримтлуулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулж ажилласан байна.

Харин хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган , ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтнуудыг чадавхжуулах сургалт, МУЗН-ийн анхны тусламжийн сургалтыг тус тус зохин байгуулжээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд 346 уулзвар, 2700 орчим гарц байгаагаас Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн /гэрээт/ 142 алба хаагч 67 цэгт 2 ээлжээр үүрэг гүйцэтгэдэг.

Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Монгол улсад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн амин сүнс нь бүх нийтийн оролцоон дээр тулгуурласан ажил байх шаардлагатай. Тийм учраас ард иргэд, ААН-ийнхээ оролцоог хангасан төрийн нээлттэй бодлого шийдвэр байх ёстой гэдгийг илэрхийлье. Мөн 9 дүүрэг, салбар зөвлөлийн ажлын албыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд зөвлөлийн гишүүд та бүхэн харьяа байгууллагын удирдлагууддаа чиглэл өгч ажиллах шаардлагатай байна. Зөрчил, зөвлөмжтэй холбоотой асуудлыг цаашид гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэж хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Previous Post

Мессигийн зургийг Аргентины мөнгөн дэвсгэрт дээр байрлуулж магадгүй ажээ

Next Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Товчин зайтай чихэрнээс болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна

Next Post
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Товчин зайтай чихэрнээс болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Товчин зайтай чихэрнээс болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.