• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ШӨХГТ: “Номин” сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгоно

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-11-11
Ангилал: Тод мэдээ
ШӨХГТ: “Номин” сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгоно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2022.11.11/ иргэдээс ирсэн орон сууцны барилга зогссон, зарим сүлжээ дэлгүүр үнэ дарамт үзүүлж байгаа талаар гомдлын дагуу хийсэн шалгалттай холбоотой мэдээлэл өглөө.


ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: 

-Цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байдалд орсноос орон сууцтай холбоотой гомдол мэдээлэл ШӨХТГ-т их ирж байна. Гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, байрыг давхардуулан худалдсан, худалдан борлуулахдаа банкны барьцаанд байршуулсан зэргээр иргэдийг хохироожээ. Одоогийн байдлаар 30 өргөдөл, гомдол ирсэн.

Байртай холбоотой гомдлын зөвхөн нэг нь гэхэд тухайн орон сууцны буюу 300 орчим хүн нийлээд өргөдөл гаргасан. Гомдол ирсэн тухай бүрд нь ШӨХТГ хянаад явж байгаа.

Барилгын нийт найман компанийн 10 мянган хүний байр Хөгжлийн банкны барьцаанд байна. Тиймээс Хөгжлийн банктай хамтарч ажиллах санал явуулсан.

Мөн ипотекийн зээлтэй холбоотой гомдол ихээр ирж байна. Зарим иргэд ипотекийн зээлээ 8-6 хувь руу шилжүүлсэн. Энэ нь Өрсөлдөөний хуулийг зөрчиж байгаа. Иймээс ипотекийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэх журмыг өөрчлөх хүсэлтийг Монголбанканд өгсөн.

Эдгээрээс гадна сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийсэн. Хэрэглэгчээс “Номин” сүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол ирсэн. “Номин” сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг мөртлөө бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлчилгээний байгууллагаас үнэтэй байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, “Оргил” худалдааны төвд 3650 зарагдаж байсан ундаа “Номинд” 3900 төгрөгийн үнэтэй байгааг худалдан авагч анзаарч дэлгүүрт нь эхлээд гомдол гаргасан байна.

Энэ дагуу Номин сүлжээ дэлгүүрт гомдол гаргахад “Номин”-гийн зүгээс “Оргил” сүлжээ дэлгүүрийн тухайн ундааг 3900 болгон үнийг нь нэмэгдүүлэхээр болсон гэсэн хариу өгчээ. Үүний дараа хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргасан.

“Номин”-гоор дамжсан бараа бүтээгдэхүүн 30 хувийн нэмэгдэлтэй байдаг. Нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх орны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Ингэснээр “Номин” сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төргөгөөр торгож байна.

Previous Post

ХӨСҮТ: Covid-19-ийн шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

Next Post

Тагнуул, хил, гаалийнхан авлига авч, улсаа дээрэмдсэн үү?

Next Post
Тагнуул, хил, гаалийнхан авлига авч, улсаа дээрэмдсэн үү?

Тагнуул, хил, гаалийнхан авлига авч, улсаа дээрэмдсэн үү?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ

ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ

2025-12-17
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025-12-17
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

2025-12-17
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025-12-17
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна

2025-12-17
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна

Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна

2025-12-17
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

2025-12-17
Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина

Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина

2025-12-17
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

2025-12-17
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ

2025-12-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.