• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Амралтын өдрөөр тархиа амраах биш цэнэглээрэй

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-09-16
Ангилал: Нийгэм
Амралтын өдрөөр тархиа амраах биш цэнэглээрэй

Номд дуртай хүн бүрийн хүсэн хүлээж буй 32 дахь удаагийн номын баяр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлтийн ёслолыг 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагт Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбайд улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлнэ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар орон даяар зохион байгуулж байна.

2022 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болох үндэсний номын баярын үеэр монгол бичиг соёлоо сурталчлах, Д-парламент платформд нэгдэх, номын хүрээнүүдэд зочлох, азтан шалгаруулах номын гудамжаар аялах, зохиолчидтой уулзах, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Улсын Алдарт Гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн-номын нээлтэд оролцох, 5 жилийн ойгоо тэмдэглэж буй “Номын ертөнц” клубийн сурагчидтай уулзах, “Номын баяр-Бидний баяр” хандивын арга хэмжээнд оролцох, хэвлэн нийтлэгчдийн санал бодлыг сонсох боломжтойн дээр номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг орон даяар зохион байгуулах ажээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан, улсын хэмжээний шагналыг олгож ном бүтээгчдээ урамшуулдаг болсон билээ. “Мэргэн ном” шагналыг олгохдоо хэвлэн нийтлэгч байгууллагын зүгээс Монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, уншлагыг түгээн дэлгэрүүлсэн үйлсийг хөхиүлэн дэмжиж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан бүтээлж хөдөлмөрийг урамшуулан гурван эрхэмд олгодог уламжлалтай.

Номыг эрхэмлэн дээдэлж ирсэн монголчууд номтой холбоотой төрөл бүрийн ажлыг эрдэмтэн мэргэдийнхээ санаачилга оролцоотойгоор зохион явуулж иргэдийнхээ оюуны эрэлт хэрэгцээг хангаж ирснээс дурдвал: 1950 онд Хуучин номын худалдаа, 1955 онд Хүүхдийн номын зах, 1990 онд Номын баяр, үзэсгэлэн, 1999 онд Номын яармаг, 2000 онд “Бичиг соёлын хишиг өдөр”-ийг тэмдэглэж ирсэн ч үйл ажиллагаа нь тогтмолжоогүй байв.

Харин 2007 оноос эхлэн “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Номын баярыг жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулж өдгөө 32 дахь удаагийн номын баяраа тэмдэглэж байна. Тус ТББ-ын санаачилгыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч 158 тоот зарлиг буулгаж 2012 оноос “Номын баярын өдөр”-ийг нийслэлийн төв талбайд тэмдэглэдэг болсон бөгөөд 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэх тухай заалт оруулж баталснаар Номын баяр улам бүр өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг БАЯР болоод байгаа билээ.

Номын баярт оролцогчдыг олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа бөгөөд зохиолчид, хэвлэн нийтлэгчид шинэ номоо уншигчдадаа толилуулахын зэрэгцээ зарим байгууллага онцгой бэлэг бэлдээд байгаа ажээ. Тухайлбал, “Альфа” номын дэлгүүр номд хайртай нэг гэр бүлийг машинтай болгохоо зарласан бол “Интерном” номын дэлгүүр “Уншъя, Нисье” уриа дэвшүүлэн оролцож байна.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас эрхлэн гаргадаг “Номын ертөнц” сэтгүүл нийт 5000 хувь хэвлэгдэн үнэ төлбөргүй түгээгддэг бөгөөд уг сэтгүүлийн эхний 1000 дугаарыг тусгай тасалбар дагалдаж, хүүхдүүд энэ тасалбараар 70 гаруй сонин содон амьтадтай амьтны хүрээлэн үзэж сонирхон танин мэдэхүйн аялал хийх боломжийг олгох юм.

Намрын 32 дахь номын баярт “Улаанбаатар зоо” амьтны хүрээлэн, “Интерном” номын дэлгүүр, Фэст академи, ТВ-9 телевиз, ЖиПиЭнЭм ХХК, Стартап терминал ХХК, Монголын уран уншигчдын холбоо, “Мөрөөдөх эрхтэй бүсгүй” ТББ-ын хамт олон дэмжигчээр оролцож байгаа юм.

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг үндэсний хэмжээнд зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотод Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, орон нутагт аймгуудын Соёл, урлагийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулна.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй намрын номын баярт Монгол Улсын нийт ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“НОМЫН СОЁЛТ ЕРТӨНЦ” ТББ

Previous Post

Дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар дүүргийн удирдлагууд нийслэлийн холбогдох албаныхантай санал солилцлоо

Next Post

ХАМГИЙН ХОВОР НОМНООС ЭХЛЭЭД ДӨНГӨЖ ХЭВЛЭГДСЭН ШИНЭ БҮТЭЭЛҮҮД ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Next Post
ХАМГИЙН ХОВОР НОМНООС ЭХЛЭЭД ДӨНГӨЖ ХЭВЛЭГДСЭН ШИНЭ БҮТЭЭЛҮҮД ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

ХАМГИЙН ХОВОР НОМНООС ЭХЛЭЭД ДӨНГӨЖ ХЭВЛЭГДСЭН ШИНЭ БҮТЭЭЛҮҮД ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Засгийн газар 16 дэд сайд томилж, хэмнэлтийн засгийн газар нь данхар болох уу?

Засгийн газар 16 дэд сайд томилж, хэмнэлтийн засгийн газар нь данхар болох уу?

2025-12-17
Эмээлт эко АҮП-ийн төслийн хүрээнд 24МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн шав тавьлаа

Эмээлт эко АҮП-ийн төслийн хүрээнд 24МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн шав тавьлаа

2025-12-17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээг  байгуулжээ

“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх гэрээг байгуулжээ

2025-12-17
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болгон өөрчлөн зохион байгуулна

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгтгэж, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв болгон өөрчлөн зохион байгуулна

2025-12-17
Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ

Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ

2025-12-17
Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

2025-12-17
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-17
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-17
Шуугианд идэгдэж, гол зүйлээ ч анхаарч чадахгүйд хүрсэн сайхан сэтгэлт Монгол

Шуугианд идэгдэж, гол зүйлээ ч анхаарч чадахгүйд хүрсэн сайхан сэтгэлт Монгол

2025-12-16
Дэлхийн байгалийн гамшгийн хохирол 2025 онд түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна

Дэлхийн байгалийн гамшгийн хохирол 2025 онд түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байна

2025-12-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.