10-р сарын 4 буюу өнөөдөр 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо мэдээлэл хийж, олон улсын туршилтын тэмцээн зохион байгуулах болсон тухайгаа зарлалаа.
Тодруулбал 10-р сарын 5-наас 12-р сарын 31-ныг хүртэл 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо БНХАУ-ын Бээжин, Яньчин, Жанчхүү гэсэн гурван газрын 8 спортын ордонд олон улсын 3 тэмцээн, олон улсын бэлтгэл сургууль, Хятадын дотоодын хоёр төрлийн туршилтын арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.
Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпоос өмнө туршилтын тэмцээнүүдийг зохион байгуулах нь олон улсын олимпын хороо, олон улсын паралимпын хорооны шаардлага, журам юм байна.
Сэтгэгдэл бичих