• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Мөнхбаяр өвчний улмаас нас барлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-26
Ангилал: Бусад мэдээ
Б.Мөнхбаяр өвчний улмаас нас барлаа

Сайхан сэтгэлтэй амьдралд хайртай бусдад хайртай тийм л сахиусан тэнгэрүүд миний ч төлөө бас залбираад л явж байдаг юм би мэддэг ээ. Одоо болох байх Бүх хүмүүстээ хайртай шүү хэмээн сүүлчийн бичвэрээ үлдээжээ.

Нурууны мэдрэлийн хүнд өвчинд олон жил шаналж байсан Б.Мөнхбаяр өнөөдөр нас баржээ. Түүний хань Уранзаяа нь цахим хуудастаа “Чи минь хайрын дээд, ухааны ундарга, хүч чадлын гайхамшиг миний бүхэл ертөнц байсан юм шүү. Одоо чи минь өвчин шаналалгүй тайван нойрс доо” хэмээн бичсэн байна.

Цахим орчинд гайхалтай сайхан хайрын түүх болон өөрсдийн амьдралаараа олны анхаарлыг татаад буй хосууд бол Мөнхбаяр, Уранзаяа нар байв.

Хүнд өвчний эсрэг хамтдаа тэмцэж буй тэдэнд олон нийт хандив өргөн эмчилгээнийх нь зардалд тус болж байсан ба Төрөхийн өвдөлтөөс 4-5 дахин их өвдөлтийг өдөрт олон удаа мэдэрдэг тэрээр нугасны үрэвсэлт хатингаршил хэмээх өвчний эсрэг тэмцэж байсан нэгэн.

Хамтдаа 14 жилийг ардаа үдсэн тэр Өдөр бүр эхнэртээ шинээр дурладаг тухайгаа хуваалцсан тэрээр “Би хэсэг хэсэг юманд нь дурладаг, өмнөх өдөр нь харж байгаагүй өнцгөөс нь хараад ямар хөөрхөн юм бэ гээд л дотроо бодоод, гэхдээ ил хэлэхгүй л дээ.

Яалт ч үгүй дотроос гижигдээд хайр хүрээд ирэхээр чинь эрэгтэй хүн би энэ эмэгтэйн нүднээс нь нулимс унагах уу? нүүрэнд нь инээмсэглэл тодруулах уу? гэдэг тодорхой хэмжээгээр миний үйлдэл, зан чанараас хамаарч байгаа болохоор би энэ эмэгтэйн төлөө юу хийж чадах вэ? миний хайрыг хүргээд байгаа энэ эмэгтэйн төлөө би сармагчин болсон ч хамаагүй гэж боддог.

Би хүнд ямар харагдсан ч хамаагүй үнэхээр уурыг нь гаргаж чадаж байвал би тийм байж чадна л гэж боддог” хэмээсэн бол түүний гэргий Уранзаяа “Миний хувьд энэ бүх зүйл, энэ олон зовлон бэрхшээл тохиолдсон ч гэсэн яг ингээд анх ямар хайртай байсан яг тэр чигээрээ ингээд үргэлж хажууд чинь байх болно.

Хамгийн гол нь чи өөрөө яаж ч зовж шаналж байсан өвчтэй гэж өөрийгөө бодохгүйгээр намайг яг хамт байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Үргэлж хамт байна гэж амалж байна” хэмээж байжээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Previous Post

ШУУРХАЙ: ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр НЭМЖ, АИ92 2200 төгрөгт хүрлээ

Next Post

Сайжруулсан шахмал түлш эхний ээлжийн 40 байрлалд худалдаагаа эхэллээ

Next Post
Сайжруулсан шахмал түлш эхний ээлжийн 40 байрлалд худалдаагаа эхэллээ

Сайжруулсан шахмал түлш эхний ээлжийн 40 байрлалд худалдаагаа эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.