• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ДОРНОД: Дашбалбар сумаас 15 давхар байшинтай тэнцэхүйц гүн агуй олджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-21
Ангилал: Тод мэдээ
ДОРНОД: Дашбалбар сумаас 15 давхар байшинтай тэнцэхүйц гүн агуй олджээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс 50 км-ын зайтай байрлах Унамхай модод гэх газраас 15 давхар байшинтай тэнцэхүйц гүнтэй, дороо цэнгэг тогтоол устай агуй олджээ. Нутгийн иргэд газрын доорх энэхүү агуйг анх олж мэдсэн бөгөөд Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга аймгийн удирдлагуудад мэдэгдсэн байна.  Зүүн бүсийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга Ц.Отгонхүүгээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр /2018.12.20/ газар дээр нь ажиллажээ. Ажлын хэсэгт Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга,  аймгийн Боловсрол, соёлын урлагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль, аялал жуулчлалын газар болон аймгийн музейн төлөөлөл, Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизийн сэтгүүлч, зураглаачид багтсан байна. Ингээд агуйд анх аймгийн Онцгой байдлын газрынхан орж, үзлэг шинжилгээ хийжээ. 

Зүүн бүсийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Ц.Отгонхүү”Шинэ суваг” телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө  “Хүн ороход маш хэцүү, нэлээд чулуулагтай. Хоёр хэсэгт гэрийн хэмжээтэй тойргийн радиустай агуу байна. Аймгаас ирсэн музейн болон Боловсрол, соёл урлагийн газар, Байгаль, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд агуй руу орж үзлээ. Мөн сумын удирдлагууд өөрсдөө ирж харлаа. Цаашид энэ байгалийн өвөрмөц газрыг хамгаалалтад авах шаардлагатай гэдэг дээр ажлын хэсгийнхэн эхний байдлаар нэгдсэн ойлголтод хүрлээ” гэж ярив.

Харин Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга “Байгалийн өвөрмөц тогтоцыг судлах ёстой юм байна гэж үзээд, аймгийн Засаг даргын орлогчид мэдэгдсэн. Онцгой байдлын газар руу мэдээлэл хүргүүлсэн. Аймгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг гарган, газар дээр нь ажиллалаа. Цаашид хамгаалалтад авч, мэргэжлийн хүмүүс нарийвчлан судлах шаардлагатай байгаа” гэлээ.

Нарийвчилсан геофизикийн шинжилгээ хийлгэх шаардлагатайг ажлын хэсгийнхэн онцолж байна. Байгалийн зүй тогтол, усны найрлагыг мэргэжлийн байгууллагад шинжлүүлэх санал гаргажээ.

Агуй нь жонштой төстэй чулуулаг ихтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой байсан гэдгийг дээрх хүмүүс хэлж байгаа бөгөөд агуй дотроос тарваганы яс олдсон байна.

“ШИНЭ СУВАГ” телевизийн бэлтгэсэн МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭХ

Previous Post

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Next Post

УИХ-ын чуулганы хуралдааныг ТАСАЛСАН гишүүдийн цалинг нь хасах санал гаргажээ

Next Post
УИХ-ын чуулганы хуралдааныг ТАСАЛСАН гишүүдийн цалинг нь хасах санал гаргажээ

УИХ-ын чуулганы хуралдааныг ТАСАЛСАН гишүүдийн цалинг нь хасах санал гаргажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.