• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

У.Хүрэлсүхийг огцруулах тоглолт дахин тоглогдож эхэллээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-12-18
Ангилал: Бусад мэдээ, Улс төр
У.Хүрэлсүхийг огцруулах тоглолт дахин тоглогдож эхэллээ

У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг саяхан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн билээ. Улсын их хуралд өнөөдрийн байдлаар 75 гишүүн сууж байна. Үүний 73 нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх хуралдаанд оролцож, олонхи нь огцруулах шаардлага байхгүй гэж үзсэн билээ. Үүний дараа Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрдлээ хэмээн олон иргэн бодсон. Гэвч тийм биш гэдгийг эрх баригч МАН-ын намын гишүүд хэлж яриад эхэллээ.

У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг шийдүүлэхийн тулд дахин гарын үсэг цуглуулах, эсвэл сайн дураараа өргөдлийг нь өгүүлэх гэсэн хоёр шахалтыг дахин эхлүүлэх боломжтой талаар УИХ-ын нэр бүхий гишүүд зөвлөлдөж эхэлсэн гэнэ. Тэр дундаа эрх баригч МАН-ын эрх мэдлээ алдаж, буланд шахагдаж байгаа хотын фракц буюу М.Энхболдын талынхан бууж өгөхгүй шүд зууж тэсэх талаар зөвлөлдөж тохиролцсон байна. Тэдний хувьд улс төрийн шуугианыг намжаахгүй, харин ч эрх баригч намынхаа дотоод уур амьсгал, үл ойлголцлыг эвлэрүүлэхийг хүсэхгүй байгаа намын удирдлагаа огцрох хүртэл нь арга хэмжээ авах болно гэсэн хатуу шийдэлд хүрсэн гэнэ.

Өмнө нь Д.Хаянхярваа гишүүний албан бланк дээр У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжсэн гишүүдийн гарын үсгийг зуруулсан билээ. Харин энэ удаад Н.Номтойбаяр гишүүн толгойлж У.Хүрэлсүхийн эсрэг үйл ажиллагааг манлайлан явах гэнэ. Түүний хувьд ингэж явах хэд хэдэн шалтгаан байна.

Н.Номтойбаяр гишүүний хувьд Цагаан суварга ордтой холбоотой. Түүний хамаарал бүхий этгээд нь Цагаан суварга ордыг эзэмшиж, тэнд үйл ажиллагаа явуулдаг компанийг эзэмшиж байгаа билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулган дээр Н.Номтойбаяр гишүүнийг цагаан суварга ордыг ард түмэнд буцаан өг хэмээн шаардсан. Харин хариуд нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд мөчөөрхөж Засгийн газар 400 сая ам доллар төлөөд Цагаан суваргын ордыг худалдан ав хэмээн том дуугарсан билээ.

ийнхүү шөргөөцөлдөгч талуудын цусгүй тулаан дахин улс төрийн тавцан дээр эхлэх нь байна. Н.Номтойбаяр гишүүний хувьд У.Хүрэлсүхийг огцруулах гишүүдийн гарын үсгийг цуглуулахгүй. Харин өөрөө огцрох өргөдлөө өг гэж шахах акц хийхээр болсон гэнэ. Мэдээж хэрэг ингэж шахах хамгийн эхний алхам нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан сайд, гишүүдтэй хариуцлага тооцохгүй байгаа асуудал юм.

Previous Post

ТҮЦ машинаас шүүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломж бүрдлээ

Next Post

Дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна

Next Post
Дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна

Дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.