• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дэлхийд алдартай булчинлаг имж үхжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-12
Ангилал: Дэлхий
Дэлхийд алдартай булчинлаг имж үхжээ

Гайхалтай дүр төрхтэй, булчинлаг имж Рожер 12 насандаа хөгшрөлтийн улмаас үхжээ. Энэ тухай мэдээллийг имжийн амьдарч байсан “Элис-Спрингс” дархан цаазтай газар фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Зургийг нь 2015 онд нийгмийн сүлжээнд байрлуулснаас хойш Рожер дэлхий даяар алдаршжээ. Имжний үхлийн тухай мэдээлэл телевизийн сувгуудаар цацагдсанаас хойш дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хүн холбогдож, эмгэнэл илэрхийлсэн талаар тус дархан цаазтай газрын ажилтан Крис Барнс ВВС-д мэдээлсэн байна.

Рожер хоёр метр өндөр, 89 кг жинтэй байжээ. Барнс “Хамгийн анх бид бие биедээ дөхөж, удалгүй тэр намайг өрсөлдөгч шигээ харж, над руу дайрахыг оролдож байлаа” хэмээн дурсан ярьсан байна.

Рожерийн хувьд “Элис-Спрингс” дархан цаазтай газарт бүх насаа өнгөрүүлжээ. Эх нь машинд дайруулж амьсгал хураасан цагаас бяцхан имж тус газарт ирсэн байна. Барнс “Зам дээр нас барсан эхийнх нь уутнаас гаргаж авахад тэр үнэхээр жижигхэн байсан” хэмээн ярьжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд үе мөчний үрэвслээр өвдөж, холын хараа нь муудан, Барнсын хэлснээр “тэтгэвэрт гарсан” аж.

Имж 14 хүртэл насалдаг ч энэ нь ховор тохиолддог байна. Барнс “Рожерийг дархан цаазтай газарт нь оршуулсан” хэмээн хэлжээ. Тэрбээр твиттер хуудастаа “Дэлхийн сая сая хүний хайрыг татсан, гайхамшигтай амьдрал туулсан Рожерийг бид дурсан санах болно” хэмээн жиргэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Previous Post

Г.Уянга: Утаанаас болж хоёр ч хүүхэд минь хэвлийдээ амьгүй болсон

Next Post

Францад террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ

Next Post
Францад террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ

Францад террорист халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

2026-10-19
“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

2026-10-19
Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

2026-10-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

2026-10-19
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-19
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.