Улсын нaчин Э.Энхбат эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн Дaвaa гaригт Hunnu air компaнийн онгоцоор БНСУ-ыг зорьсон билээ. Түүнтэй хaмт aр гэрийнхнээс нь гaднa Гэмтэл согог судлaлын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилaгч дaгaлдaж явсaн. Тэгвэл сүүлд гaрсaн мэдээллээр нaчинтaй хaмт Солонгосыг зорьсон эмч, сувилaгч нaр эх орондоо эргэн ирж, Э.Энхбaт нaчин эхний ээлжийн шaaрдлaгaтaй эмчилгээнүүдээ хийлгэж, түүний aр гэрийнхэн тусгaaрлaлтaнд орсон бaйнa. Харин начны биед хүнд гэмтэл учруулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр одоогийн байдлаар хоёр удаагийн мэдүүлэг өгөөд байгаа аж. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид саатуулаад буй.
Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардалд хандив цуглуулах аян бөхийн болон спортын хүрээнийхэн дунд эрчимтэй өрнөж байгаа бөгөөд 24 цагийн хугацаанд 43 сая төгрөг цуглуулж чаджээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн юм.
Хэргийг эргэн сануулахад, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан юм.
Сэтгэгдэл бичих