• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-12-03
Ангилал: Нийгэм
НИТХ: 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард 62 дугаартай тогтоол гаргасан билээ. Тус тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, худалдах, түлэхийг хориглосон. Энэ хүрээнд холбогдох албаныхан боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний үнээс өндөргүй ханшаар худалдах үүрэгтэй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг оруулах ажил зохион байгуулж буй. Тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтмол сонсож, холбогдох албаныханд үүрэг өгч байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 27-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар сонссон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хуралдааны үеэр “Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 6.9 мянган тонн түлш хадгалах битүү долоо, задгай 108 агуулах болон борлуулах 533 цэг байна. Бид борлуулагч болон борлуулалтын хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсгэсэн. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд олгож, шинээр үйлдвэр барих ажил эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, сайжруулсан түлш түгээх, нөөцлөх агуулахын зориулалт бүхий газрын зөвшөөрөл найман байршилд олгосон. Өдгөө гурван байршилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар агуулах барихаар ажиллаж байна” гэсэн юм.  Мөн тэрбээр “Таван толгой түлш” компанийн стандартад нийцсэн сайжруулсан түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснийг хэлсэн юм. Тус үйлдвэр нь “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхайн угаасан нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж буй.

Тэргүүлэгчид дээрх  мэдээллийг сонсоод зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм. Тухайлбал, иргэд түлш борлуулдаг хүмүүсээр дамжуулан цэгүүдээс өөрсдөө очиж авах уу, эсвэл төвлөрсөн цэгээр худалдах уу гэдэг нь тодорхойгүй учир зохион байгуулалт хийж, ил тод мэдээллээр хангах үүрэг өгөв. Мөн үйлдвэрлэж буй түлшний түүхий эдээс авхуулаад, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, эсэхэд хяналт тавихыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Үүний зэрэгцээ хороодын Засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын байцаагчаар ажиллууулах асуудлыг судалж, энэ онд багтаан Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Previous Post

Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг АН-ын дүрмийг зөрчсөн гэж үзжээ

Next Post

Хаан банк хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлалт гуйв

Next Post
Хаан банк хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлалт гуйв

Хаан банк хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлалт гуйв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

2026-04-30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.