• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-30
Ангилал: Тод мэдээ
Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр ‘Эмэгтэйчүүдийн зөвлөл байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүч, оролцоо туйлын чухал. Цаг үеэ зөв мэдэрч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийг богино хугацаанд байгуулсанд баяр хүргэе. Нийгэмд тулгамдсан олон асуудал байгаа. Та бүхэн санал, санаачилга гаргаж, манлайлж ажиллаарай. Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамтран ажиллах талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй’ гэсэн юм. Мөн гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг онцолсон.

НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар ‘Бид нийслэлд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, шинжлэх ухаанчаар ажиллахаар төлөвлөсөн. Ямар нэг улс төрийн нам үл харгалзан, эмэгтэйчүүдийнхээ төлөө зүтгэнэ’ хэмээлээ.

Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд хийх ажлынхаа хүрээнд дөрвөн том зорилт тавьж, гол чиглэлээ болгон ажиллахаар төлөвлөжээ. Торуулбал нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжиж ажиллана. Хоёрдугаарт, ахмадуудын эрүүл мэнд, гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг хүмүүст анхаарал хандуулна. Дөрөвдүгээрт, гэр бүлийн эрүүл мэнд, гэр бүлийн чиглэлд бүх талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ.

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас дээрх дөрвөн зорилтоос аль нэгийг сонгон, дэмжиж ажиллахыг хүслээ. Тэд мөн төсвийн тооцоолол, шаардлагатай зүйлсийг хийсэн аж. Хотын дарга ч тэдний гаргасан санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоовол дөрөвдүгээр сард нэг сая иргэнээ вакцинжуулахыг зорино

Next Post

Согтуу даргадаа зодуулсан байлдагч нас баржээ

Next Post
Согтуу даргадаа зодуулсан байлдагч нас баржээ

Согтуу даргадаа зодуулсан байлдагч нас баржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.