• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоовол дөрөвдүгээр сард нэг сая иргэнээ вакцинжуулахыг зорино

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-03-30
Ангилал: Эрүүл мэнд
Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоовол дөрөвдүгээр сард нэг сая иргэнээ вакцинжуулахыг зорино

Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байна. Хавдар судлалын үндэсний төвд энэ сарын 26-наас хавдартай иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцжээ.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25740 тун Пфайзер вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд тус вакциныг хийж эхлээд байгаа ажээ. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол байхгүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа юм байна.
Хавдар судлалын үндэсний төвд ажилласны дараа Ерөнхий сайд Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллажээ. Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр kopoнaвиpycийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол kopoнaвиpycийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан байна.

УОК-оос бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин дөрөвдүгээр сарын 3-18 хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал, эрсдэлийн улаан түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ‘Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе ‘Нэг хаалга-нэг шинжилгээ’ хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно’ гэжээ.
Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мөн энэ үеэрээ дуулгасан байна. Тодруулбал, цар тахлын эсрэг ажиллаж байгаа 2230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Previous Post

macOS Sierra review: Mac users get a modest update this year

Next Post

Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Next Post
Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-03-11
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.