• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө’-ний хүрээнд 330.3 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-24
Ангилал: Эдийн засаг
‘Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө’-ний хүрээнд 330.3 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан ‘Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө’-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олголоо. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээл олголт богино хугацаанд харьцангуй сайн гарч байна гэсэн үг юм.

Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ гуравдугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол, 22-ны мэдээгээр 41.8 тэрбум төгрөг болж хурдацтай нэмэгдсэн байна.

Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,283 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Түүнчлэн 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар  361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна.

Цаашид, Сангийн яам цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна. Улмаар цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд мэдээлэх, оролцогч талуудын уялдааг сайжруулж, үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллах юм.

 

Эх сурвалж: Сангийн яам

Previous Post

Дархан Уул аймаг ногоон бүсээс ирэх иргэдийн нэвтрүүлнэ

Next Post

Facebook компани бага насны хүүхдүүдэд зориулсан ‘Instagram’-ийн шинэ хувилбарыг гаргана

Next Post
Facebook компани бага насны хүүхдүүдэд зориулсан ‘Instagram’-ийн шинэ хувилбарыг гаргана

Facebook компани бага насны хүүхдүүдэд зориулсан 'Instagram'-ийн шинэ хувилбарыг гаргана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.