• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Бямбацогт: Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргахгүй, хариуцлага тооцохгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-29
Ангилал: Улс төр
С.Бямбацогт: Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргахгүй, хариуцлага тооцохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.29/ нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна. Учир нь, УИХ-ын дарга М.Энхболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон нэр бүхий гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, хуралдааныг түр завсарлуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараах зүйлийг тодрууллаа. 

-Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна. Ирц бүрдэх болов уу?

-Ирц хүрэх байх гэж найдаж байна.

-Ёс зүйн хорооны хурлаар зээл авсан хэрэгт холбогдсон сайд, гишүүдийн асуудлыг хэлэлцэж ямар шийдвэрт хүрэх вэ?

-Зээлтэй холбоотой асуудлаар Ёс зүйн дэд хороонд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нэр бүхий гишүүдийн асуудлаар тодорхой шаардлага ирүүлсэн. Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу хууль хяналтын шалгаж байгаа хэргийг Ёс зүйн дэд хороо давхар шалгахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорт хандаж холбогдох бичгийг авсан. Энэ бичгээ хэлэлцэх шаардлага байна. Мөн төрийн бус байгууллагаас зээлийн асуудалтай холбогдсон нэр бүхий гишүүд, сайд нарыг чуулган, байнгын хороодод оруулахгүй байх ёстой, санал хураалтад оролцуулахгүй гэж үзэж байгаа. Тиймээс үүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж нэг талд нь шийдээд чуулганаа хуралдуулах гэж байна.

-Ёс зүйн алдаа гаргасан гэж үзвэл ямар хариуцлага тооцох вэ?

-УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд хариуцлагын санкцууд байдаг. Үүнд заасан арга хэмжээний дагуу хариуцлага тооцно. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, ёс зүйн арга хэмжээ авахгүй. Энэ хурлаар ашиг сонирхлын зөрчил байна уу, ямар байдлаар шийдэх вэ гэдэгт л хариулт өгнө.

-Ёс зүйн дэд хороогоор дээрх асуудлуудыг авч хэлэлцээд ямар нэгэн дүгнэлт гаргахгүй юм байна. Тэгэхээр хуралдах шаардлага байгаа юм уу?

-Дүгнэлт гарахгүй. Гэхдээ миний бодлоор Ёс зүйн дэд хорооноос Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Хэрхэн яаж шийдвэрлэхээ одоо ярилцана. Зөрчил үүссэн гэж үзвэл тухайн гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх эрхтэй. УИХ-ын дэгийн тухай хуульд мөн энэ талаар заасан байгаа.

-Хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогоогүй байхад чуулганы хуралдаанд оролцуулахгүй гэж буй нь ямар учиртай вэ?

-Оролцуулахгүй гэж байгаа юм биш. УИХ-ын гишүүний бүрэн эрх. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хуулийн дагуу мэдэгдэх үүрэгтэй. Үүнийхээ дараа оролцохгүй байгаа нь өөрийнх нь бүрэн эрх.

Previous Post

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав

Next Post

Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна

Next Post
Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна

Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.