• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын насанд хүрсэн нийт хүнийг ХАМГИЙН ҮНЭТЭЙГЭЭР ВАКЦИНЖУУЛАХАД 412 тэрбум төгрөг болно

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-02-17
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
Монголын насанд хүрсэн нийт хүнийг ХАМГИЙН ҮНЭТЭЙГЭЭР ВАКЦИНЖУУЛАХАД 412 тэрбум төгрөг болно

Kopoнaвиpycийн вакциныг татаж авах ажил өчигдрөөс эхэллээ. Хөл хорио дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж буй юм.

ВАКЦИНЖУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ХААНААС ГАРГАЖ БАЙГАА ВЭ?

Манай улс вакцинжуулахад шаардлагатай хөрөнгийг дараах хоёр эх үүсвэрээс гаргаж байна. Үүнд:

  • Дэлхийн Банкны Mонгол Улсад цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт
  • Сангийн яамнаас 226 тэрбум төгрөг хуваарилсан гэдэг мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө.

Олон улсын хэмжээнд kopoнaвиpycийн вакциныг тэгш хүртээх чиглэлд ДЭМБ Ковакс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр гарын үсэг зурж нэгдэн орсон доогуур орлоготой 92 оронд түгээхээр 700 сая тун вакцины захиалга өгөөд байгаа юм байна.

ХЭДЭН ТУН ВАКЦИН ОРУУЛЖ ИРЭХ ВЭ?

Манай улсын хувьд эхний ээлжинд Ковакс хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх Файзер болон Астразенека вакцинуудыг хүлээн авна. Одоогийн байдлаар Ковакс хөтөлбөрийн хүрээнд:

  • Файзер 25,740 тун 
  • Астразенека 163,200 тун 
  • Энэтхэгийн тусламжийн Астразенека 300,000 тун вакцин оруулж ирэхээр тогтоод буй.

Түүнчлэн kopoнaвиpycийн вакцин оруулж ирэх ажлын хэсгийнхэн ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон улсын Элчин сайдтай уулзаж, цар тахлын эсрэг хамтран ажиллах хүрээнд Монгол Улсад вакцин нийлүүлэх талаар хэлэлцэж байгаа юм.

Вакцинжуулалтад эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм.

НАСАНД ХҮРСЭН НИЙТ ХҮН АМАА ВАКЦИНЖУУЛАХАД ХЭДЭН ТӨГРӨГ БОЛОХ ВЭ?

Засгийн газраас гаргасан тооцооллоор насанд хүрсэн хүмүүс нийт 2 сая гаруй байгаа юм. Тэгвэл 2 сая гаруй хүнийг хамруулахад хүрэлцэхүйц хэмжээний вакцин хэзээ орж ирэх нь одоог хүртэл тодорхойгүй. Дэлхийн ихэнх улсууд Ковакс хөтөлбөрт найдалгүй өөрсдийн нөөц бололцоогоороо вакцинаа худалдан аваад эхэлчихсэн бөгөөд баян орнууд нийт хүн амаасаа хэд дахин давсан хэмжээний вакцины худалдан авалт хийхээр захиалгаа өгөөд буй. Тэгвэл манай улсын худалдан авахаар төлөвлөж буй 5 вакциныг худалдан авахад хэдий хэмжээний мөнгө шаардлагатайг тооцоолж үзлээ.

ХЭРВЭЭ 2 САЯ ХҮНИЙГ ВАКЦИНЖУУЛНА ГЭЖ ТООЦВОЛ…

ДЭМБ одоогийн байдлаар Файзер болон Astraeneca вакцинуудыг албан ёсоор баталгаажуулсан. Мөн ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэх юм байна.

Тэгвэл манай улсын авахаар захиалсан, мөн судалж буй вакцинуудаас хамгийн үнэтэй нь АНУ-ын Moderna вакцин. Нэг тун нь 37 ам.долларын үнэтэй. Манай улсын насанд хүрсэн нийт хүн амыг 2 сая гаруй хэмээн тооцоолон Модерна вакцины хоёр тунг хийхэд 146 сая ам.доллар буюу 416 тэрбум төгрөгийн үнэтэй болж байна. Хэрэв хамгийн хямд вакцин болох Оксфордын их сургуулийн Астразенека вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэж тооцвол 15 сая ам.доллар буюу 42 тэрбум төгрөг болж байгаа юм.

Previous Post

Өнөөдөр зарим зах, худалдааны төвүүд ажиллаж эхэллээ

Next Post

УОК: Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх ёстой гэсэн санал байхгүй

Next Post
УОК: Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх ёстой гэсэн санал байхгүй

УОК: Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх ёстой гэсэн санал байхгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

2026-04-30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.