ОУВС-гийн Ерөнхий эдийн засагч Гита Гопинат СNBС-д өгсөн ярилцлагадаа ‘Дэлхийн ихэнх өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 2021 оны сүүлийн хагас гэхэд хэвийн төлөвт орох хүлээлттэй байна’ гэжээ.
ОУВС-гаас 2020 оны 10-р сард нийтэлсэн ‘Дэлхийн Эдийн Засгийн Төлөв’ тайланд дэлхийн эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд 5.2 хувиар өсөх бол АНУ-ын эдийн засаг 2020 онд 4.3 хувиар агшиж, 2021 онд 3.1 хувиар өсөхөөр таамаглаж байв.
Тэгвэл вакцин бий болсон нөлөөгөөр энэхүү таамаглал тун удахгүй шинэчлэгдэхээр байгааг Гита Гопинат дурджээ. Мөн тэрээр дэлхийн улс орнуудын эдийн засгийн сэргэлт харилцан адилгүй байхаар байгаа хэдий ч 2022 он гэхэд бүрэн сэргэх хүлээлттэй байгаа бөгөөд Төв банкууд болон Засгийн газрууд санхүүжилтийн багц хөтөлбөр, тэтгэмжүүдээ зогсоохдоо маш бодлоготой хандах хэрэгтэйг анхааруулжээ.
Сэтгэгдэл бичих