• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нэр дэвшихийг У.Хүрэлсүх мэдэх ч, сонгох, үгүйг ард түмэн шийднэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-16
Ангилал: Улс төр
Нэр дэвшихийг У.Хүрэлсүх мэдэх ч, сонгох, үгүйг ард түмэн шийднэ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бардам, Н.Учрал пээдгэр, Я.Содбаатар гүргэр явна. Нэг нь зээлээ төлчихлөө гэж бардамнана, нөгөөх нь төлчихье гэж тунирхах, гурав дахь сайдын суудалдаа таг шигдээстэй. Гишүүн Н.Оюундарь “Нэр дэвшүүлэх эрх хасах гээд байгаа юм бол төлчье” л гэнэ, “Капитал” банкны эзэн, гишүүн Б.Ундармаа буцааж төлөх ёстой ЖДҮ-ийн зээлээ иргэдийн гар дээр “эргэлдүүлсэн” гэх хардлагынхаа цаанаас цухуйхгүйгээр сураггүй алга болжээ. “Жижиг” аварга А.Сүхбат болохоор “Та нар өөрсдөө л энэ мөнгөнөөс ав, ав гэж авахуулчихаад, одоо буцааж төл гээд байх юм” хэмээн бүлэг дээрээ бухимдсан сурагтай.

Хэвлэлд, нийгмийн сүлжээнд бичиж буйгаар эдгээр гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах кноп дарж, ЖДҮ-гийн зээл авах болзлоо хангасан бол, МАН-ын дарга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн “ЖДҮ-гийн зээлээ буцааж төлөхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэх мэдэгдлээс нь болж буцаан төлж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, тэд уучлал гуйхын тулд зээлээ  төлөөгүй, харин 2020 онд нэр дэвших эрхээ авахын тулд бонуст нь зээлээ буцаан төлж, боломж гарвал “уучлаарай” гэж нэмэлт тайлбар хэлэх.

Дахиад л шагнал. Засаг огцруулах кноп дараад л нэг тэрбумыг хулгайлах эрх. Хулгай нь баригдвал буцааж төлөөд л 2020 онд нэр дэвших эрх. УИХ-ын гишүүн гэж “Амьтны ферм” дотроо  ийм л давуу эрхтэй “гахай” ажээ. Гэхдээ пээдгэр, бардам, гүргэр, мөнгөтэй гишүүд нэг юмыг ойлгохгүй байна. Намын даргын хувьд У.Хүрэлсүх нэр дэвшүүлэх эрх өгөх ч, УИХ-д сонгох үгүйг ард түмэн шийднэ. Ард түмэн уучлахгүй ээ. Тэр тусмаа дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэдэг шиг, 2020 онд нэр дэвших эрхээр нь айлгаж, хүчээр хэлүүлсэн уучлалыг бол бүр хүлээж авахгүй. Тэдний мууг л заавал үзэх гээд байгаа юм энд байхгүй. Нийгмийн шударга ёс, хуулийн өмнө адил тэнцүү эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмаа л нэхэж байна. УИХ-ын гишүүн хулгай хийгээд баригдвал уучлалт гуйгаад л сонгуульд нэр дэвших эрхээр шагнуулдаг, энгийн иргэний хулгай баригдвал шоронд ордог байж болох юм уу гэдэг шударга ёсыг тогтоох тангарагтай томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шударга имижтэй Ц.Нямдорж сайдаас асууя. Тэд тайлбарлаж  эс чадвал одоо шоронд хулгайн хэргээр ял эдэлж байгаа хоригдлуудаа уучлалт гуйлгаад суллая, мөн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдал, бүрэн эрхээ ашиглаж өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон бол эрүүгийн гэмт хэрэгт тооцно гэсэн хуулийн заалтаа хүчингүй болгоё.

Дашрамд дурдахад, ЖДҮХС-аас 134 аж ахуйн нэгжид зээл олгосон бөгөөд үүний 122 нь төрийн өндөр албан тушаалтан болон Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд юм байна.

Previous Post

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна Ч.Улааныг дэмжихгүй

Next Post

Прокуророос зарим том хэргийг сэргээж, Ажлын хэсэг байгуулахаар болжээ

Next Post
Прокуророос зарим том хэргийг сэргээж, Ажлын хэсэг байгуулахаар болжээ

Прокуророос зарим том хэргийг сэргээж, Ажлын хэсэг байгуулахаар болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон 2026” өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ

“Улаанбаатар марафон 2026” өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ

2026-05-23
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

2026-05-23
Өнөөдөр 19:00 цаг хүртэл хаалттай байх замууд

Өнөөдөр 19:00 цаг хүртэл хаалттай байх замууд

2026-05-23
11 дэх удаагийн “Улаанбаатар марафон”-д 46 мянга гаруй гүйгч, тамирчин оролцож байна

11 дэх удаагийн “Улаанбаатар марафон”-д 46 мянга гаруй гүйгч, тамирчин оролцож байна

2026-05-23
Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

2026-05-22
Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

2026-05-22
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

2026-05-22
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-05-22
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.