• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 1972 онд Их удирдагч Ким Чен Ирийн суулгасан модыг тайрах тусгай ажиллагаанд оролцжээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-11-15
Ангилал: Дэлхий
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 1972 онд Их удирдагч Ким Чен Ирийн суулгасан модыг тайрах тусгай ажиллагаанд оролцжээ

1972 оны 8-р сарын 18-ны өглөө Хойд -Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүсэд Өмнөдийн болон Америкийн 12 цэргийн албан хаагч сүх, хөрөө барин хилийн зурвас руу алхжээ.  Тэд НҮБ-ын ажиглах байрны ажиглалтын цэгийн харах өнцгийг хааж  хилийн зурвасд суулгасан өтгөн саглагар моддыг тайрах үүрэг авсан байв. Модыг дөнгөж тайрч эхэлтэл Хойд Солонгосын хилийн цэргүүд ирж ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. Уг модыг их удирдагч Ким Чен Ир өөрийн гараар суулгасан тул хойдынхонд маш эрхэм нандин гээд тайрахыг эсэргүүцсэн байна. Гэсэн ч өмнөдийнхөн ажлаа зогсоогүйд хойдынхон сүх хүрз дайлан дайрчээ.

Цуст мөргөлдөөн гарч хоёр америк цэрэг сүхэнд цавчуулж амиа алдсан бол үлдсэн арав нь хүнд гэмтсэн. Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа америк, өмнөдийнхөн их удирдагч нь суулгасаныг үл харгалзан хаалт болж буй моддыг тайрах тусгай ажиллагаа эхлүүлжээ. Уг ажиллагааг үлгэрт гардаг сайхан сэтгэлт модчин “Paul Bunyan” –ы нэрээр нэрлэсэн.

Мод тайрах ажиллагааг Америкийн инженерийн анги Өмнөдийн тусгай хүчний хамгаалалт дор 45 минутанд багтаан хийж дуусгажээ.

Энэ ажиллагаанаас болж зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй тул хилийн зурвасд Окинавагаас ирсэн 12 мянган далайн явган цэргийг ойртуулан байрлуулсан.

Нөхцөл байдал хүндэрсэн үед дэмжлэг үзүүлэхээр нисэх онгоц тээгч USS Midway –г татаж авчирсан байжээ.  Уг ажиллагаанд тухайн үед Өмнөд Солонгосын армийн тусгай ангид алба хашиж байсан одоогийн ерөнхийлөгч Мун Жэ Ин оролцсон.

Америк болон Өмнөдийнхөн “Paul Bunyan” ажиллагааг гэнэт мөн маш хурдан гүйцэтгэсэн тул Хойдынхон их удирдагчийнхаа тарьсан модыг хамгаалж чадалгүй тайруулжээ.

NUUTS.mn

Previous Post

Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Next Post

Д.Цогтбаатар СБД-ийн МАН-ын хорооны даргаар дахин сонгогдлоо

Next Post
Д.Цогтбаатар СБД-ийн МАН-ын хорооны даргаар дахин сонгогдлоо

Д.Цогтбаатар СБД-ийн МАН-ын хорооны даргаар дахин сонгогдлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-29
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-29
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.