Монгол уран бүтээлчдээс анх удаа “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, ‘Gold play button’ шагналын эзэн болжээ.
The Hu хамтлаг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард ‘The Hu’ хамтлагийн Gereg цомог ‘Billboard’ чартыг тэргүүлж, түүхэн амжилт гаргасан. Тухайн үед монгол хамтлаг эх хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлж байгаа анхны тохиолдол болж байв.
Хамтлагийн продюсер Б.Дашдондог ‘Уг нь дэлхий дахинаа цар тахал гараагүй байсан бол ‘The Hu’ хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Мөн Латин Америкийн орнуудаар аялан тоглолт хийх байсан’ хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.
The Hu хамтлаг алдарт Металлика хамтлагийн 1992 онд анх гаргасан ‘Sad but True’ дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаад буй.










Сэтгэгдэл бичих