• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн ”MNTM” нэвтрүүлгийг үргэлжлүүлэн цацахыг хүсчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-13
Ангилал: Нийгэм
Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн ”MNTM” нэвтрүүлгийг үргэлжлүүлэн цацахыг хүсчээ

Боловсрол суваг” телевизийн албан ёсны эрхтэйгээр хүргэдэг “Mongolia’s next top model” шоуны оролцогчдын нэг, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн харамсалтай явдлаас үүдэн талийгаачийн гэр бүл, найз нөхөд, хамт олныг хүндэтгэх үүднээс тус нэвтрүүлгийг эфирт цацахыг түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл “Боловсрол суваг” телевиз албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэвтрүүлгийг энэ долоо хоногийн ням гаригаас арваннэгдүгээр сарын 18-нд цацаж эхлэхээр болсноо мэдэгдлээ.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн багийнхан шинэ улирлын  11 дугаарынхаа бичлэгийг 2018 оны наймдугаар сарын 22-ноос аравдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд бичиж дуусгасан байжээ. Нэвтрүүлгийн бичлэг дууссан өдрөөс хойш оролцогчид өөрсдийн гэртээ харьсан ба өнгөрсөн хугацаанд тус нэвтрүүлгийн гурван дугаар үзэгчдэд хүрсэн юм.

Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргахыг Ч.Чамин-Эрдэнийн гэр бүлийнхэн хүсч, телевизийн хамт олонтой зөвшилцсөн байна. Энэхүү хүсэлт болон телевизийн ажлын онцлогийг харгалзах үүднээс нэвтрүүлгийг цаашид долоо хоног бүрийн ням гаригт үзэгчдэд хүрэхээр болжээ.

Нэвтрүүлгийг хэвийн гаргах хүсэлтийг талийгаачийн ар гэрийнхнээс тавьсан бөгөөд энэ тухай түүний ээж Г.Чимгээгийн захидлыг eagle.mn сайт нийтэлжээ. Түүнд,

“Сайн байцгаана уу, цаг үргэлжид миний охины төлөө чин сэтгэлээ зориулж байсан та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлэн мэндчилж байна. Миний охин хамгийн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй, нөхөрсөг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байсан гэдгийг энэ мөчид дурсан санаж түүний тухай сайхан бүхнийг та бүхэнтэй хуваалцаж байна. Миний охин хар багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд Монголын болоод дэлхийн загварын салбарт нэр хүндтэй модель болох эхлэлээ тавьж чадсан гэж би боддог юм. Учир нь түүний оролцсон тэмцээн уралдаан, зураг авалт, шоу нэвтрүүлгүүд загварын салбарынхан болоод үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж хэзээд дурсах гайхалтай түүх болж чадсаныг хараад бахархах мэдрэмж төрж буйг илэрхийлье. Түүний мөрөөдөл нь “Next top model” болох байсан. Тиймээс ч “Боловсрол” телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт амжилттай оролцсоор ирсэн. Түүний болоод зорилго нэгт олон охины мөрөөдлийг биелүүлэхээр ажилласан уг нэвтрүүлгийн багийнхан болоод охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэн үлдсэн дугааруудыг үргэлжлүүлэн цацахыг гэр бүлийнхнийх нь зүгээс албан ёсоор хүсч байна. Бидний уй гашууг хуваалцан нэвтрүүлгээ түр завсарласан телевизийн хамт олонд талархаж, охины минь оролцсон хамгийн сүүлийн нэвтрүүлгийг гаргаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийг хүсье. Иймд үзэгч та бүхэн манай гэр бүлийн хүсэлтийг хүлээн авч, нэг зорилгын төлөө хичээн, чамгүй урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн оролцогч охид болоод уран бүтээлчдийг хүндэтгэн, “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ элдэв сөрөг сэтгэгдэлгүйгээр хүлээн авч үзнэ гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн Г.Чимгээ” гэжээ.

Previous Post

Ташкентийн Гран Прид багаараа гуравдугаар байр эзэллээ

Next Post

Б.Ундармаа гишүүний банк ЖДҮ-ийн зээлээ төлөхгүй байна гэв

Next Post
Б.Ундармаа гишүүний банк ЖДҮ-ийн зээлээ төлөхгүй байна гэв

Б.Ундармаа гишүүний банк ЖДҮ-ийн зээлээ төлөхгүй байна гэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.