• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Жолоочгүй автомашин хэрхэн ажилладаг вэ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-10
Ангилал: Технологи
Жолоочгүй автомашин хэрхэн ажилладаг вэ?

Жолоочгүй авто машинууд нь голчлон камерууд, GPS, SONAR ба LIDAR зэрэг мэдрэгч төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд эргэн тойрноо 360 градуст 1-100 метр зайд бүрэн хянаж бүх орчинг мэдэрч автомашиныг жолоодож явуулдаг хамгийн дэвшилтэт технологи юм.

Орчин үеийн технологийн хөгжлийн хамгийн чухал бүтээгдэхүүний нэг болох жолоочгүй авто машин нь бидний өдөр тутмын амьдралд асар их өөрчлөлтүүдийг авч ирж мэдэх хиймэл оюунаар тоноглогдсон тээврийн хэрэгсэл билээ. Тэгвэл энэхүү технологийн ажиллах горимын талаар сонирхъё.

Камерууд ба GPS-ийн тусламжтайгаар байршил болон орчныг хянахад, харин SONAR (sound navigation ranging) технологийг машиныг зогсоолд байрлуулах ба ойролцоох саадыг илрүүлэхэд ашигладаг байна. SONAR технологи нь дуу авианы долгион ялгаруулж ойролцоох саад ба биетээс ойсон долгионыг барьж, математик аргаар загварчилдаг.

Мөн LIDAR (Light Detection And Ranging) технологийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд энэ  нь лазер ашиглан объектууд руу дохио илгээж, буцах замаар гэрлийн импульсийн зай, хугацааг хэмжиж 100 метрийн радиус доторх объектуудын байрлалыг өндөр нарийвчлалтайгаар гурван хэмжээст координатын цэгүүдээр илэрхийлж бүртгэж авдаг 3D лазер сканер юм. Маш их хэмжээний цэгэн өгөгдөл бүртгэгдэх тул түүнийг богино хугацаанд боловсруулж загварчлахад өндөр хүчин чадалтай процессор шаардагддаг.

Мөн өгөгдлийг боловсруулахдаа Фурьегийн түргэн хувиргалт гэсэн математикийн арга ашиглаж хурдасгадаг бөгөөд машины явж буй бодит орчинг хугацааны хоцролтгүйгээр загварчилж чаддаг. Загварчилсан орчинд авто машиныг оновчтой удирдахын тулд ихэвчлэн Intel ба Mobileye компаниудаас хамтран гаргасан  RSS (Responsibility-Sensitive Safety) автоматжуулсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын албан ёсны математик загварыг ашигладаг.

Уг математик загвар нь урд, ард, хажуу талд явж буй тээврийн хэрэгслүүдийн зай, урд талын машин гэнэт тоормослоход хариу үйлдэл үзүүлэх боломжит хугацаа, хажуугийн машин гүйцэж түрүүлэх үед хийх үйлдлүүд гэх мэт боломжит бүх нөхцөлүүдийг  нарийн тохируулж программчлах боломжийг олгодог байна.

Эх сурвалж: ШУА

Previous Post

Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Пеннсилванид зарга үүсгэлээ

Next Post

Буриадууд бууз, чацарганаа ОХУ-ын брэндэд нэр дэвшүүллээ

Next Post
Буриадууд бууз, чацарганаа ОХУ-ын брэндэд нэр дэвшүүллээ

Буриадууд бууз, чацарганаа ОХУ-ын брэндэд нэр дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.