• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БНСУ: Түргэний машиныг хаасан таксины жолооч хоёр жилийн хорих ял сонсжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-22
Ангилал: Дэлхий
БНСУ: Түргэний машиныг хаасан таксины жолооч хоёр жилийн хорих ял сонсжээ

Яаралтай тусламж шаардлагатай өвчтөнийг тээвэрлэж байсан түргэн тусламжийн машиныг хааж саатуулан, олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан Сөүлийн таксины жолоочийг орон нутгийн шүүх өнөөдөр хоёр жилийн хорих ялаар шийтгэжээ.

Сөүл хотын дүүргийн шүүх 31 настай таксины жолоочийг бусдын биед халдсан, залилан хийсэн болон бусад зүйл ангийн хэрэгт буруутган, хоёр жилийн хорих ял оноосон байна.

Чой овогтой энэхүү жолооч эрэгтэйг өнгөрсөн зургадугаар сарын 8-ны өдөр Сөүлийн зүүн өмнөд хэсгийн зам дээр түргэн тусламжийн машинтай санаатайгаар мөргөлдөж, 10 минут орчим явуулалгүй хааж саатуулаад, түргэний машины жолоочийг өвчтөнөө эмнэлэгт хүргэж өгөхөөсөө өмнө ослын асуудлаа шийдэхийг шаардсан аж.

Түргэний машинд байсан 79 настай өвчтөн уушгины хорт хавдрын 4-р шаттай байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан гэнэ.

Таксины жолооч ослын үеэр ‘Хэрэв өвчтөн нас барвал би хариуцлага хүлээнэ’ гэж хэлсэн болохыг талийгаач өвчтөний хүү Хөх ордны вэбсайт дээр нийтэлсэн өргөдөлдөө дурдсан байна.

Мөрдөн байцаалтын явцад уг жолооч 2015-2019 оны хооронд үүнтэй ижил төрлийн зургаан автомашины ослыг санаатайгаар үйлдэж, бусад хохирогчдоос 20 орчим сая воныг салгасан болох нь тогтоогджээ. Прокуророос түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ огт гэмшээгүй бөгөөд давтан зөрчил гаргах магадлалтай гэсэн үндэслэлээр долоон жилийн хорих ял оноохыг шаардсан аж.

Тэгвэл шүүхээс ‘Яллагдагч нь олон жилийн турш жолооны бизнес эрхлэхдээ автомашины осол санаатайгаар үйлдэж байсан бөгөөд хохирогчдоос мөнгө авах зорилгоор бага зэргийн ослын улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай мэт дүр эсгэсэн. Түүний гэмт хэргийн шинж чанар хүнд’ хэмээн мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч шийтгэх баримтад зургадугаар сард болсон осол болон түргэний машинд байсан өвчтөний үхэл хоёрын харилцан хамаарлыг үндэслэн яллах дүгнэлт үйлдээгүй тул шүүхээс тус ослыг харгалзаж үзээгүй гэж тайлбарлажээ.

Үүний талаар хохирогчийн гэр бүлийн өмгөөлөгч ‘Энэхүү шийтгэх тогтоолд талийгаач болон түүний гэр бүлийн зовлон шаналлыг үнэн зөвөөр тусгаагүй’ хэмээн мэдэгдсэн юм. Одоо талийгаачийн гэр бүлийнхэн Чойд хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр тусдаа эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд энэ талаарх цагдаагийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.

Previous Post

Шинжээчид шинэ iPhone 12 утасны СУЛ ТАЛЫГ илрүүлжээ

Next Post

Б.Ундармаад оноосон 2.6 жилийн xopих ялыг хүчингүй болгож СУЛЛАЛАА

Next Post
Б.Ундармаад оноосон 2.6 жилийн xopих ялыг хүчингүй болгож СУЛЛАЛАА

Б.Ундармаад оноосон 2.6 жилийн xopих ялыг хүчингүй болгож СУЛЛАЛАА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.