• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-16
Ангилал: Улс төр
МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

Аймаг, нийслэлийн 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр болж, дуусав. Албан ёсны эцсийн мэдээлэл гараагүй ч нийслэлийн ИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийн нэрс тодорсон. Тодруулбал, Ардчилсан нам 8 суудал авсан бол Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ 3 суудал, үлдсэн суудалд нь МАН-ын төлөөлөгчид сонгогдов. Өөрөөр хэлбэл, нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд Ардчилсан нам, ХҮН нам гэсэн сөрөг хүчинтэйгээр ирэх дөрвөн жилийг үдэхээр болов.

МАН-ын хувьд Сонгинохайрхан, Багахангай, Багануур, Налайх, Чингэлтэй дүүргүүдэд бүтэн ялсан бол Ардчилсан нам Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд суудал авсан бол ХҮН Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн зарим тойрогт ялалт байгуулав.

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 161 хүн өрсөлдсөн. Энэ удаагийн орон нутгийн сонгууль ирцийн босгогүй, сурталчилгааны өдрүүд богинохон, санал хураалт 20.00 цагт дууссанаараа өмнөх сонгуулиудаас ялгаатай. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр өмнөх орон нутгийн сонгуулиудыг бодвол ирц муутай байсан гэдгийг мэдээлсэн.

Мөн 2020 оны орон нутгийн сонгууль өмнөх сонгуулиудын адил маргаантай, мөнгө тараасан бичлэгтэй, сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, машинаар хүргэж үйлчилсэн зэрэг асуудалтай өндөрлөв.

Нэгэнт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан учраас хотын даргад хүнээ томилно. Харин дараагийн Нийслэлийн Засаг  дарга хэн байх вэ гэдэг марафон МАН дотор сонгуулийн дүнтэй зэрэгцээд өрнөөд эхэлсэн сурагтай. Ялангуяа одоогийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй сонгогдсон төлөөлөгчид хотын дарга болохоор зүтгэж яваа гэнэ. МАН нийслэлд ялалт байгуулсан учраас хотын даргад нэр дэвшигчдээ Нийслэлийн МАН-ын дарга давуу “эрхтэйгээр” дэвшүүлэх боломжтой бөгөөд намын даргатай зөвшилцөж, Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшүүлнэ. Орон нутгийн сонгуулийн дүн эцэслэхтэй зэрэгцэн МАН дотор хотын даргын марафон ширүүхэн өрсөлдөх бололтой.

Previous Post

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд менежер нь бие даан нэр дэвшигч найзынхаа амь насыг хөнөөжээ

Next Post

1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна

Next Post
1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна

1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.