• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МҮИС-ийн удирдлагууд оюутнууддаа хүн чанаргүй шийдвэр гаргаж гудамжинд гаргаж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-24
Ангилал: Нийгэм
МҮИС-ийн удирдлагууд оюутнууддаа хүн чанаргүй шийдвэр гаргаж гудамжинд гаргаж байна

      Монголын хамгийн том сургууль хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн Монголын Үндэсний Их сургууль орон нутгаас ирж, суралцаж, тус сургуулийн дотуур байранд амьдардаг оюутнуудаа гудамжинд гаргаад байгаа юм. Цаашлаад коронавирусын хөл хориотой холбоотойгоор сургуулиудын үйл ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор орон нутгаас Улаанбаатарт ирж суралцдаг оюутнууд өнгөрсөн хоёрдугаар сараас дотуур байранд байгаагүй юм.

Оюутнууд 2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд дотуур байрны нэг жилийн төлбөр болох нэг саяас 1.5 сая төгрөгийг тушаасан байжээ. Харин энэ хичээлийн жил эхлэхэд оюутнууд дотуур байрандаа суухаар ирэхэд сургуулийн удирдлагууд дахин бүтэн жилийн төлбөрөө төлөхийг шаардсан байна. Оюутнууд өнгөрсөн жил ‘суугаагүй‘ зургаан сарын төлбөрөө буцаан авах, эсвэл мөн хугацаатай дүйхүйц хугацаанд дотуур байранд төлбөргүй суух хүсэлтийг сургуулийн захиргаанд удаа дараа тавьсан ч хүлээн аваагүй аж. Бусад сургуулиудын хувьд оюутнууддаа уян хатан байдлаар хандаж байхгүй хугацааных нь нөхөн олголт хийж байгаа юм.

Тодруулбал, МҮИС-ийн удирдлагууд ‘Коронавиус биднээс шалтгаалж дэгдээгүй. Сургуулийн үйл ажиллагааг бид зогсоогоогүй учир төлбөрийг буцаан олгох болон дүйцэх хугацаанд төлбөргүй суулгах боломжгүй. Хуулийн байгууллагад хандаж болно’ гэсэн хариуг оюутнуудад өгсөн байна. Тиймээс оюутнууд орох газаргүй болсон тул нэг хэсэг нь дахин нэг жилийн төлбөрөө төлж дотуур байрандаа орж, зарим нь айлын хажуу өрөө, нийтийн байранд амьдрахаар явж, бас зарим нь асуудал шийдэгдэх байх хэмээн найдаж, найз нөхдийнхөө гэрээр ээлжлэн хоног төөрүүлж яваа гэнэ.

БШУЯ- аа! МҮИС орон нутгийн оюутнуудыг гудамжинд гаргаж байна

Эцэг эхээсээ хол, олны газарт бие даан суралцахаар яваа 18-22 насны залуус ийнхүү МҮИС-ийн удирдлагуудын хахир хатуу, хүн чанаргүй шийдвэрийн өмнө хүчин мөхөстөж, гудамжинд гарах дээрээ тулаад байгаагаа учирлаж байна. Харж хамгаалах хүнгүй яваа тэдний асуудлыг салбар яам анхааралдаа авч, оюутан залуус очих газаргүйгээс аливаа эрсдэлд өртөхөөс тэд айж байна.

Эх сурвалж.Tsahiur.mn

Previous Post

Монголын агаарын хөлөг анх удаа Унгар улсад буулаа

Next Post

Германы төрийн албан хаагчид ажил хаялт зарлалаа

Next Post
Германы төрийн албан хаагчид ажил хаялт зарлалаа

Германы төрийн албан хаагчид ажил хаялт зарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.