• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Манай улсад жилд 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувийг нь дахин боловсруулдаг

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-08
Ангилал: Нийгэм
Манай улсад жилд 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувийг нь дахин боловсруулдаг

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг.

Хог хаягдлын тухай хуульд 2017 онд оруулсан өөрчлөлтөөр ‘Хог хаягдлын боловсрол’ гэх бүлгийг нэмжээ. Хог хаягдлын боловсрол гэдэг нь иргэд, аж ахуй нэгжүүд хогийг хэрхэн эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах талаар тодорхой ойлголттой болж, үүнийг дадал зуршил болгох явдал юм.

Сүүлийн үед хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах ажлын хүрээнд баталсан журам, төслүүдийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригун Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр ‘Хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах’ журам баталсан. Энэ журамд дүүрэг бүрийн ТҮК компани гурван машин тутмын нэгийг ангилсан хог хаягдал тээвэрлэх тусгай зориулалтын машин байна хэмээн заасан. Үүний эхлэл болгон энэ жилийн хог тээврийн авто машины шинэчлэлээр ангилсан хог хаягдал тээвэрлэхээр арван машиныг дүүргүүдэд тарааж өгсөн. Мөн Захирагчийн ажлын албанаас идэвх санаачлага бүхий 100 гаруй СӨХ, хороодод Хогийг эх үүсвэр дээр ангилан ялгах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эдгээр СӨХ, хороо, аж ахуй нэгжээс цаас, шил, хуванцар зэргийг тус тусад нь ачдаг дөрвөн машин ажиллаж, хэвшил тогтсон хэмээлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудаас гарч буй хоолны хаягдал болон малын гаралтай хаягдлыг боловсруулж бордоо болгох төслийг мөн эхлүүлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж өөрийн илтгэлдээ ‘Хогоо ангилан хаяснаар дахин боловсруулах хогны хэмжээ ихсэж, амьдрах орчин сайжирна, байгалийн бохирдол болон хог хаягдлын хэмжээ буурах гэх мэт олон давуу талтай. Одоогийн байдлаар хог хаягдал дахин боловсруулах 34 үйлдвэр, үүнээс байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 18 үйлдвэр байна. Энэ үйлдвэрүүдэд хамгийн чухал зүйл нь түүхий эд буюу дахин боловсруулах боломжтой хог хаягдал юм. Тиймээс иргэд мэдлэгтэй байж хогоо ангилан хаях хэрэгтэй’ хэмээн дурдлаа.

Previous Post

ШӨХТГ: Сүүний үнэ нэмсэн байгууллагуудыг шалгаж, торгоно

Next Post

Өвөр Монголд эх хэлээ хамгаалахын төлөө тэмцэж буй 23 иргэнийг баривчилжээ

Next Post
Өвөр Монголд эх хэлээ хамгаалахын төлөө тэмцэж буй 23 иргэнийг баривчилжээ

Өвөр Монголд эх хэлээ хамгаалахын төлөө тэмцэж буй 23 иргэнийг баривчилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

Улаанбаатар хот орчмоор үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-20
БХЯ-ны сайд Д.Батлут цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулахыг үүрэгдэв

БХЯ-ны сайд Д.Батлут цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулахыг үүрэгдэв

2026-06-19
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-06-19
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

2026-06-19
Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

Б.Энх-Оргилын дараагийн өрсөлдөгч Эльбек Алышов гэж хэн бэ?

2026-06-18
“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

2026-06-18
Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

2026-06-18
Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

2026-06-18
Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.