• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

У.Хүрэлсүх: Засгийн газар “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад анхаарна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-08
Ангилал: Нийгэм
У.Хүрэлсүх: Засгийн газар “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахад анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа.

Эрчим хүчний яаманд ажиллах үеэр сайд Н.Тавинбэх салбарын өнөөгийн байдал, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад нийт 2267 ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн өдрийн байдлаар бэлтгэл ажил 77.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилт 49.9 хувийг хийжээ.

Цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1473МВт байна. Үүнээс дулааны цахилгаан станцууд 1200МВт буюу 81.5 хувь, сэргээгдэх эрчим хүч 276МВт буюу 15.8 хувь, дизель станц 2МВт буву 0.1 хувийг тус тус эзэлж байна. Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх талаар танилцуулсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас эрчим хүч, нефть, хүнсний өргөн хэрэглээг дотоодоос хангах тэргүүний зорилт тавин ажиллаж байгааг хэлээд “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарал тавиж байгаа гэлээ. “ЭДЦС” ТӨХК, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд ч чухал ач холбогдолтойг сануулсан юм. Мөн системийн горим тохируулгад уян хатан ачааллах чадвартай, өртөг бага, байгаль орчинд ээлтэй байдаг учраас усан цахилгаан станцуудыг барьж, байгуулах шаардлагатайг онцолж, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахыг зөвлөв.

Уулзалтын төгсгөлд төрийн албанд ажиллаж байгаа ажилчид хүнд сурталгүй, үнэнч шударга, дэг журамтай ажиллахыг сануулаад цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Previous Post

Конгресс Өвөрмонголчуудын монгол хэл бичгийн асуудлыг авч хэлэлцэнэ

Next Post

Н.Номтойбаярын ялыг хэвээр буюу 5 жил 5 сараар үлдээлээ

Next Post
Н.Номтойбаярын ялыг хэвээр буюу 5 жил 5 сараар үлдээлээ

Н.Номтойбаярын ялыг хэвээр буюу 5 жил 5 сараар үлдээлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.