• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Комедиан Э.Эрдэнэбилэг: Ядуу ч гэсэн хүмүүжилтэй өссөн хүүхэд нас минь…

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-20
Ангилал: Бусад мэдээ
Комедиан Э.Эрдэнэбилэг: Ядуу ч гэсэн хүмүүжилтэй өссөн хүүхэд нас минь…

Аав ээж хоёр Оросд сурч байхдаа танилцаад төгсөж ирээд Сэлэнгийн Шаамар суманд том атрын талбайтай, том хашаа байшинтай сайхан амьдарцгааж байлаа. Гэтэл нэг өдөр хувьчлал явагдаад манай гэр бүл тал хөрөнгөө алдав. Тэгээд байж байтал аавын нэг найз аавыг согтоож бгаад нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан нь Хөрөнгө шилжүүлэх гэрээ байж. Аав найздаа тэгж хулхидуулаад маргаашнаас нь бид нар хувхай хоосон болсон юм. Тэгээд Говь Алтайд очиж хэсэг амьдарч бгад яалтачгүй аав ээж хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх гээд хот руу орж ирэхээр болцгоов.

Хотод орж ирж эхэлсэн амьдрал бол бас л аргуу байлаа шд. Манай ээжийн хамаатан 70н давхрын хажууд Дэнжийн 1000д нэг амьдардаггүй хашаа байшинтай. Тэнд нь амьдрахаар болсон. Аав ээж хоёрт ажил олдохгүй. Ах эгч хоёр бас ажил хайна. Ажил төрөлгүй болохоор идэх хоол, түлэх түлээ байхгүй. Дүн өвлийн хүйтэнд бүр аргагүйн эрхэнд амьдарч бсан байшингийнхаа шатыг сугалж авч түлж бсан. Ах эгч ажил хайгаад гадуур явчихаар аав бид 2 үлдэнэ. Тэгэхээр аавтайгаа гарч 70н давхараар явж төмөр түүж тушаана. Төмрөө тушааж олсон мөнгөөрөө багцалсан алим, умс кита авна. Тиймэрхүү юмаар амьдралаа залгуулна. Огт хоол олдохгүй бол нохойн хэвэг буцалгаж иднэ. Хааяа өлсөхөөр аав намайг гэрээс дагуулаад гарна. Гоё гоё газар үзье гэнэ. Их дэлгүүрээр ямарч мөнгөгүй байж тэнээд л яваад бна. Би өлсөөд л “Аав би өлсөөд бна” гэхээр “Одоо 2уулаа нэг гоё газар очно тэгээд юм идье” гэж хэлнэ. Тухайн үед бол аавыг яг нэг юм авах гээд л яваад бна гэж бодоод бдаг бсан. Үнэндээ өлсөж бгаа хүүхдээ саатуулах гээд л явдаг бсан юм шиг бгаа юм. Нэг өдөр аав бид 2 төмрөө цуглуулж яваад түрийвч оллоо, дотроо 50иад мянган төгрөгтэй. Би бол дотроо бурзайчихлаа л гэж бодож бгаа шд. Шонхор захын хойно төмөр тушаах цэг бдаг, төмрөө тушаачихаад олсон мөнгөөрөө зөндөө юм авна гээд авах юмаа бүр дотроо бодчихсон. Ааваас би есөн шидийн юм асуугаад л “Аав одоо 2уулаа юу авах уу яахуу” гэхээр аав болохоор “За байж бай, байж бай” л гээд бсан. Яг төмрөө тушаачихаад л Шонхор зах руу орж бгаа юм. Аав тэгсэн зах руу ороод л нөгөө түрийвчийг чинь дэлгээд энэ хүнийг таних уу гээд яваад бсан. Тэгсэн нөгөө түрийвчний эзэн олдсон, махны ченж залуу. Тэр залууд түрийвчийг нь буцаагаад өгсөн чинь аавд жигтэйхэн их баярлаад 25 мянга төгрөгөөр шагнасан, тэрүүгээр нь харин жинхэнэ цалгисандаа. Тухайн үед аавыг ямар мангар юм бэ гэж бодож бсан ч одоо бодоход тэр үйлдэл нь цаагуураа надад хэдэн ч үгээр орлуулахааргүй мартагдашгүй том хүмүүжил олгосон байгаа юм.

Удалгүй ээж ажилд орсон, ардаас нь аав тэгээд эгч гээд бүгд ажил төрөлтэй залгаад амьдрал дээшилсэндээ. Аав минь анх Өдрийн сонин харуулаар орж бсан одоо арын албаны дарга болсон. Тийм хэцүү нөхцөлд тавын таван хүүхдээ буруу замаар оруулаагүй өөрсдийнхөөрөө хүмүүжүүлсэн. Бүх юм гэр бүл шдээ. Өлсвөл хамтдаа өлсөнө, инээвэл хамтдаа инээнэ. Бүхий л үед хамтдаа бсан болохоор тэр үеээ эргээд бодоход хэцүү биш харин ч аз жаргалаар дүүрэн санагддаг юм.

Previous Post

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Гацууртын Л.Чинбатын луйврыг илчлэв үү?

Next Post

Гэр хороололтой танилцах аялал 434,000 мянган төгрөг гэжээ

Next Post
Гэр хороололтой танилцах аялал 434,000 мянган төгрөг гэжээ

Гэр хороололтой танилцах аялал 434,000 мянган төгрөг гэжээ

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.